2015-2016 оны хичээлийн жилийг ШУТИС “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласнаа дүгнэн
ОНЫ ШИЛДЭГ БАГШ нараа хоёр үе шаттай шалгаруулалт хийж тодрууллаа. Нэгдүгээр шатны шалгаруулалт бүрэлдэхүүн сургууль, институтэд явагдаж нийт 119 багш хамрагдсанаас хоёрдугаар шатны шалгаруулалтад 42 багш шалгаран ирж оролцлоо. Шилдэг сурган хүмүүжүүлэгч багш, шилдэг судлаач багш, шилдэг залуу багш, шилдэг зөвлөх багш болон шилдэг бүтээлч багш гэсэн таван ангилалаар салбар комиссууд ажиллаж дүнгээ гаргалаа.
ШИЛДЭГ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БАГШААР:Нэгдүгээр байр -
А.Гэрэлцэцэг (Мэдээлэл холбооны технологийн сургууль)
Хоёрдугаар байр -
Т.Өлзийсайхан (Механик, тээврийн сургууль)
Гуравдугаар байр -
Ш.Гантөмөр (Эрчим хүчний сургууль)
ШИЛДЭГ СУДЛААЧ БАГШААР:Нэгдүгээр байр -
Д.Цэдэнбаяр (Хэрэглээний шинжлэх ухааны сургууль)
Хоёрдугаар байр -
Ж.Цэен-Ойдов (Эрчим хүчний сургууль)
Гуравдугаар байр -
С.Жаргалан (Геологи, уул уурхайн сургууль)
ШИЛДЭГ ЗАЛУУ БАГШAAP:Нэгдүгээр байр -
Д.Эрдэнэтуяа (Мэдээлэл холбооны технологийн сургууль)
Хоёрдугаар байр -
Б.Батбаяр (Эрчим хүчний сургууль)
Гуравдугаар байр -
П.Энхтайван (Е-нээлттэй институт)
ШИЛДЭГ ЗӨВЛӨХ БАГШAAP:Нэгдүгээр байр -
Ц.Тэнгис (Мэдээлэл холбооны технологийн сургууль)
Хоёрдугаар байр -
Д.Бадрах (Механик, тээврийн сургууль)
Гуравдугаар байр -
М.Баттулга (Эрчим хүчний сургууль)
ШИЛДЭГ БҮТЭЭЛЧ БАГШAAP:Нэгдүгээр байр -
Г.Ерөөлбат (Хэрэглээний шинжлэх ухааны сургууль)
Хоёрдугаар байр -
Ц.Хүрэлбаатар(Мэдээлэл холбооны технологийн сургууль)
Гуравдугаар байр -
Д.Сэрдарам (Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль)
Уламжлалт гурван ангилалыг өргөтгөн, шинэ журмаар шалгаруулалт явуулж, бүрэлдэхүүн сургууль, институтийн шилдэг багш нар илтгэл тавьж, нээлттэй өдөрлөгт үзэсгэлэн гаргаж бусдад туршлагаа түгээснээрээ энэ удаагийн шалгаруулалт онцлог байлаа. Оны шилдэг багш шалгаруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нийт багш нар болон нэг ба хоёрдугаар шатны шалгаруулалтын комисст ажилласан профессор багш нартаа талархал хүргэе.
Хамт олноо манлайлан ШИЛДЭГ-ээр тодрон нэрлэгдсэн багш нартаа БАЯР ХҮРГЭЖ цаашдын ажилд нь улам их амжилт хүсэхийн хамт өөрсдийн сайн туршлагыг хамт олондоо түгээн дэлгэрүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье.
Эрдэм номын ариун цагаан мөр улам бүр дэлгэрч байх болтугай!
Багшийн хөгжлийн төв