Барилга замын машин, төхөөрөмж хөтөлбөр

 

Хөтөлбөрийн нэр: Барилга замын машин төхөөрөмж (Эчнээ, Бакалавр)
Хөтөлбөрийн индекс: 073211
Элсэлтийн Шалгалтын оноо тооцох хичээлүүд: I бүлэг - Математик, Физик
Дагалдан хичээлүүд: Нийгэм судлал, Англи хэл
Босго оноо: 
Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх

  • Суурь хичээл-480 оноо
  • Дагалдан хичээл- 450 оноо

Барилга замын машин, төхөөрөмж мэргэжил нь 1964 оноос эхлэн мэргэжилтэн бэлтгэн ирсэн тус сургуулийн анхны хөтөлбөрүүдийн нэг бөгөөд БОСОО болон ХЭВТЭЭ барилга, байгууламж барих машин төхөөрөмжүүдийг Зохион бүтээх, Зөв зохистой ашиглах, Зөв зохион байгуулах чиглэлээр МЕХАНИК ИНЖЕНЕР бэлддэг.

Хөтөлбөрийн давуу тал:

  • Монгол улсдаа анхдагч мэргэжил
  • Зөвхөн манай сургуульд хэрэгждэг
  • Аж үйлдвэрлэлийн бүхий л салбарт ажиллах боломжтой
  • Чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй
  • Гадаадад дадлага хийх боломжтой
  • Төгсгөгчид ажлын байраар 100 хувь хангагддаг

Төгсөгчдийн ажлын байр: Манай төгсөгчид нь аж үйлдвэрлэлийн бүхий л салбарт, мөн салбар яамуудаар яамны мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын байцаагч, ерөнхий инженер, ахлах инженер, ахлах инженер, зохион бүтээлтийн инженер, төслийн инженер, засварын механик, механик инженер, ахлах механик инженер, судалгаа хөгжүүлэлтийн инженер, үйлдвэрлэлийн инженер, чанарын инженер зэрэг бүхий л салбарт ажиллах боломжтой.

 

 

 

MENU