ШУТИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилд докторантурт элсэгчдийн анхааралд
ganbii

ШУТИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилд докторантурт элсэгчдийн анхааралд

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн докторын хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл 2022 оны 8 сарын 24-ний өдрөөс 9 сарын 15-ны өдрүүдэд https://must.edu.mn/mn/ элсэлтийн системээр явагдана.

Бүртгүүлэгч нь ШУТИС-ийн  элсэлтийн систем дэх анкетыг бөглөж, дараах бичиг баримтыг цахим хэлбэрээр хавсаргана. Үүнд:

  1. Иргэний үнэмлэх
  2. Бакалавр, магистрын зэргийн боловсролын диплом, хавсралтын хуулбар (бичиг баримт гадаад хэл дээр бол албан ёсны орчуулга хийлгэн, нотариатаар батлуулсан байна).
  3. Цээж зураг
  4. Бүртгэлийн хураамж төлсөн баримт (Голомт банк, дансны дугаар 1102928189, 15000₮)
  5. E-mongolia.mn цахим бүртгэлийн системээс Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт авч хавсаргана.

Бүртгүүлэгчид тавигдах шаардлага:

    1. Магистрын зэрэгтэй байна.
    2. E-Mongolia.mn цахим бүртгэлийн системд бүртгэлтэй байна.

Элсэлтийн шалгалт:

  1. Элсэн суралцах хүсэлт гаргагчаас суралцах хөтөлбөрийн дагуу мэргэжлийн ярилцлага болон гадаад хэлний мэдлэгээр дараах хуваарийн дагуу шалгалт авна.

9 сарын 19     10:00-16:00      Гадаад хэл    /http://www.testcenter.edu.mn/

9 сарын 21     11:00-17:00      Мэргэжлийн ярилцлага

  1. Бүртгүүлэгчийн мэргэжлийн ярилцлагыг бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөр хариуцсан салбар, тэнхим зохион байгуулах бөгөөд мэргэжлийн ярилцлагад орохдоо судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар 5-аас доошгүй хуудсанд багтаан эсээ бичсэн байна.

Докторантурт суралцах хөтөлбөрийн жагсаалтыг эндээс үзнэ үү. (татаж үзэх)

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦЫН ГАЗАР