БНСУ-ын Гённам хотын Шинжлэх ухаан, технологийн үндэсний их сургуулийн магистр, докторын хөтөлбөрт элсүүлнэ.
ganbii

Тус сургуулийн “Энергийн инженерлэлийн тэнхим”-д 2018 оны 12 сард  дараах чиглэлээр 7 магистр, 1 докторын хөтөлбөрт оюутан элсүүлнэ.

Чиглэл/шаардлага:

  • Био-энерги  /Хүрээлэн буй орчин, физик, хими, энергийн эх үүсвэрийн талаарх мэдлэгтэй байх/
  • Нано & New generation Energy /Материал судлал, хими, физик, энергийн эх үүсвэрийн талаарх мэдлэг/
  • Энерги & resource recycling /Материал судлал, хими, физик, энергийн эх үүсвэрийн талаарх мэдлэг /
  • Устөрөгчийн энерги, нано материал /Материал судлал, хими, физик, энергийн эх үүсвэрийн талаарх мэдлэг/

 

Тус сургуульд элсэн орсноор амжиргааны болон сургалтын төлбөрийн тэтгэлэгийг судалгааны ажилд хамрагдаж бүрэн шийдүүлэх боломжтой.

 Дэлгэрэнгүй мэдээллийг undarmaa.yu@must.edu.mn хаягаар холбогдож авна уу.