ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль, Япон улсын Нийгата технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа Механик инженерийн бакалаврын 2+2 хөтөлбөрт оюутан сонгон шалгаруулна.
ganbii

ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль, Япон улсын Нийгата технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа Механик инженерийн бакалаврын 2+2 хөтөлбөрт оюутан  сонгон шалгаруулна.

 

Тавигдах шаардлага:

  • МехТС-д инженерийн чиглэлээр 2-3 дугаар курст суралцдаг байх;
  • Чөлөө авалгүйгээр 63-аас дээш кр цуглуулсан /2017-2018 оны хаврын улирлын сонголтыг оролцуулаад/, үнэлгээний голч дүн 2,8-аас дээш байх;
  • Хамтарсан хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөг хангаж байх;
  • Элсэн орсны дараа Япон хэлээр хичээл судлах чадвартай, хувь хүний төлөвшил, сурлагын дүнгээрээ манлайлагч, тэргүүний оюутан байх.

Бүртгэлийг 2018 оны 05 сарын 10-ны өдрийн 11:00 цаг хүртэл МехТС-ийн Сургалтын албан дээр явуулж, оюутны материалыг хянан, шалгаруулалтад орох болзол хангасан оюутнуудад шалгалтын товыг мэдээлнэ. 

 

Жич: Оюутан бүртгүүлэхдээ япон хэлний сургалтад хамрагдсан сертификат, япон хэлний хичээл сонгон судалсан дүн, япон хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн баримт зэрэг япон хэлний мэдлэгээ баталгаажуулсан бичиг баримттайгаа ирнэ.

 

2018.05.04

МехТС-ийн захиргаа