Монголын улсын болон хувийн их, дээд сургуулийн инженерийн чиглэлд 2-р курсээ амжилттай төгсөгчдийг БНСУ-ын Жусон Их сургуулийн Гагнуурын инженерийн бакалаврын 3-р курсд үргэлжлүүлэн суралцах 2+2 хөтөлбөрийн дараагийн шатны бүртгэл эхэллээ.
БНСУ-ын Жусоны их сургуулиас Худалдаа Аж Үйлдвэр, Эрчим Хүчний Яамтай хамтран “Ppuri” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн хүрээнд Монгол улсаас оюутан бэлтгэн сургаж, ажлын байраар 100% хангах боллоо.
---------------------------------------------------------------------------
#СУРГАЛТЫН_ТЭТГЭЛЭГ
1. Жусон Их Сургууль дахь 1 жилийн хэлний бэлтгэлийн төлбөрөөс 1 улирлын төлбөрийг 100% чөлөөлөх
2. Бакалаврын зэргийн улирал бүрийн сургалтын төлбөрөөс 30% чөлөөлөх
3. Төгссөний дараа мэргэжлийнхээ чиглэлээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгож, визний ангилалыг сургалтын D хэлбэрээс ажлын E ангилал руу солих (Жич: Хэлээ сайн сурах, мэргэжлээ сайн эзэмшсэн байх)
4. Гэрээний хугацаанд оршин суух зөвшөөрөл олгох
-----------------------------------------------------------------------------
#ТӨГССӨНИЙ_ДАРАА_ОЛГОГДОХ_БОЛОМЖУУД
1. ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ
2. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ
3. НЭГ ЖИЛИЙН ЦАЛИН 30,000,000 ВОН ОРЧИМ
---------------------------------------------------------------------------
#ТАВИГДАХ_ШААРДЛАГА
- Их дээд сургуулийн 3-р курсын оюутан байх (үндсэн сургуульдаа 4 улирал суралцсан байх)
- Бакалавраа төгссөн байж болно. (Сургуулиа төгсөөд 2 жилийн дотор)
- Инженерийн чиглэлд нарийн мэргэжил харгалзахгүй, голч 2.5 түүнээс дээш байх
- Гадаад хэлний онооны сертификат байгаа тохиолдолд хавсаргана
(Топикийн 2-р түвшний сертификаттай тохиолдолд үндсэн ангидаа шууд шилжин суралцана)
- Гагнуурын Инженерийн мэргэжлээр суралцах сонирхолтой байх
- Эмэгтэй оюутнууд суралцах боломжтой
---------------------------------------------------------------------------
#БҮРДҮҮЛЭХ_МАТЕРИАЛ (англи хэлээр):
1. Анкет бөглөх (компаниас авах)
2. Дүнгийн тодорхойлолт, диплом
---------------------------------------------------------------------------
#НЭЭЛТТЭЙ_ӨДӨРЛӨГ_УУЛЗАЛТАНД_ИРСНЭЭР:
- Хөтөлбөрийн танилцуулга
Солонгосын Жусон Их Сургуулийн Гагнуурын инженерийн тэнхимээс шууд
онлайн уулзалт, хөтөлбөрийн танилцуулга хийнэ. Хариуцагч багш Пак профессор
- Өдөрлөгт оролцсон оюутнууд бүртгэлийн хураамжаас 100% чөлөөлөгдөнө. (40.000 төгрөг)
- Гагнуурын инженерийн ангид бүртгүүлсэн оюутнууд зуучлалын төлбөрөөс 10%-ийн хөнгөлөлт эдэлнэ.
Хэзээ: 2018 оны 4 сарын 4-нд буюу (Лхагва гаригт) 16 цагт
Хаана: МУБИС-ийн урд UBH төвийн 15 давхар 1504 тоот хурлын зааланд болно.
Фэйсбүүк хуудас : World Edupia
Та манай фэйсбүүк хуудсанд лайк дарж , follow дээрээ see first тохиргоог идэвхжүүлснээр манайхаас зарлагдах бусад тэтгэлэг урамшууллын шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7012-1919, 99110431 (Багш Л.Оросоо) утсаар лавлана уу!!!
ENGLISH WEEKS-2022
Welcome to the ICERUID 2022 at International Conference Hall, 12th floor, Suite No: 8, Mongolian University of science and Technology, Baga toizuu 34, Sukhbaatar district Ulaanbaatar, Mongolia
On Behalf of the Organizing Committee of International Conference of “DEVELOPMENT AND RESEARCH ON ADVANCED TECHNOLOGY OF NEW MATERIALS” which is organizing under the 60th Anniversary of MUST we are cordially inviting you Ulaanbaatar, Mongolia.
Scholarships for MUST Students to pursue Masters and PhD in Electro-Mechanical Engineering in National Ilan University, Taiwan.