Сургалтын төлбөр болон амьжиргааны зардлын бүрдүүлэх материал
ganbii

Сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг дараах суралцагчид олгоно. Үүнд:

I. Бүтэн өнчин суралцагч

II. Оюутан өөрөө хөгжлийн бэрхшээлтэй суралцагч

III. Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын зэргийн суралцагч

IV. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагч

Бүрдүүлэх материал

  1. Тэтгэлэг хүсэх болсон шалтгаанаа тодорхой тайлбарласан өргөдөл (оюутан өөрөө, эцэг, эх, асран хамгаалагчийн 2% өргөдөл) 
  2. Боловсролын үнэлгээний төвийн батламж нотариатаар баталгаажуулах
  3. Сургуульд элссэнийг гэрчлэх эрхийн бичиг нотариатаар баталгаажуулах
  4. Харъяа сум, дүүрэг, багийн засаг даргын тодорхойлолт (өрхийн орлого, ам бүлийн дэлгэрэнгүй тодорхойлолт гэх мэт)
  5. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар нотариатаар баталгаажуулах
  6. Төрсний гэрчилгээний хуулбар нотариатаар баталгаажуулах
  7. Эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар баталгаажуулах (бүтэн өнчин бол эцэг, эхийн нас барсны гэрчилгээг нотариатаар баталгаажуулах)
  8. Суралцагчийн иргэний үнэмлэхний хуулбар нотариатаар баталгаажуулах

II, III, IV-ээр заалтанд хамрагдаж буй оюутнууд

  1. Хөдөлмөрийн чадвараа алдсан хувь тогтоосон акт/комиссийн шийдвэр/ нотариатаар батуулах
  2. Тэтгэмжийн дэвтрийн хуулбарыг нотариатаар баталгаажуулах