БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна.
ganbii
БНХАУ тэтгэлэгт хөтөлбөрт доорх мэргэжлүүдээр магистр 4 хүн (сард 3000 юань тэтгэлэг), доктор 4 хүн (сард 3500 юань тэтгэлэг) 4 жил суралцахыг урьж байна. Хэлний бэлтгэл, байр, сургалтын зардал 100% БНХАУ-ын засгийн газраас тэтгэлэгт хөтөлбөрөөр олгоно.
Магистрийн хөтөлбөрт:
- Инженер механик
- Байгалийн шинжлэх ухаан
- Информатик
- Хими технологи
- Материал судлал
- Барилга-архитектур ба иргэний барилга
- Сүлжмэл эдлэл ба хөнгөн үйлдвэрлэл
- Цахилгаан эрчим хүч
- Бизнесийн удирдлага
Докторын хөтөлбөрт:
- Механикийн микро түвшний туршилт шинжилгээ
- Нийлмэл материалуудын механик
- Химийн нарийн технологи
- Элдэв төрлийн катализ
- Органик бус материалын хими
- Байгалийн катализ ба бусад материалын инженерчлэл
- Эрчим хүчний нөөц ашиглалтын техник ба дулаан дамжуулах нэвтрүүлэх чадварыг сайжруулах арга зүй
- Нийлмэл шинэ материалыг гарган авах технологи
- Өнгөт металын хайлшийг боловсруулах ба бэлтгэх
- Материалын хэлбэржүүлэлт ба чанарын хяналтыг эзэмших арга зүй
- Материалын боловсруулах үйл явцын үзэгдэл дэх загварчлалын судалгаа
- Хайлшийн соронзон шинж чанарын судалгаа.

Материал 05 сарын 10-наас өмнө хураалгах бөгөөд 99097271 дугаарын утаснаас лавлана уу.