БНСУ-ын Дэгү Гёнбүк Шинжлэх Ухаан Технологийн Хүрээлэн (DGIST)-д 2017 оны намрын улиралд суралцахыг урьж байна
ganbii
ШУТИС болон DGIST-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ШУТИС-ийн бакалаврын төгсөх ангийн оюутан, магистр болон доктор оюутан, багш судлаачдыг тус сургуульд бүрэн тэтгэлэгтэйгээр суралцуулахаар болсон билээ. 2017 оны намрын улиралд дараах чиглэлүүдээр элсэлт авч байна. Үүнд:
МэргэжилХувaарийн тоо
1Шинэ материал судлал3 оюутан
2Мэдээлэл, харилцаа холбооны инженерТоо заагаагүй
3Роботик инженер3 оюутан
4Эрчим хүчний системийн инженер5 оюутан
5Уураг тархи, танин мэдэхүй судлалТоо заагаагүй
6Шинэ биологи5 оюутан

Суралцах өргөдлийг цахим хэлбэрээр 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө бөглөх бөгөөд зааврыг энд дарж үзнэ үү.
Хөтөлбөр болон тэтгэлэгийн талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.
Өргөдөл гаргах хүсэлтэй оюутнууд 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 17:00 цагаас өмнө ШУТИС-ийн ГХХА-ны албанд ирж бүртгүүлнэ үү.
Бүртгүүлсэн оюутнуудаас 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ярилцлага авах болно. Ярилцлагын цагийг тодорхой болгон бүртгүүлсэн оюутнуудад зарлах болно.
Гадаад Харилцаа, Хамтын ажиллагааны алба /I-218 тоот/