Бүрэлдэхүүн/ тушаал/

МехТС-ийн Чанарын менежментийн зөвлөл бүрэлдэхүүн. / 2022 он /

МехТС нь 2017 оноос үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэн 2018 онд баталгаажуулалт хийлгэсэн.

ISO 9001:2015 стандартыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажиллагааг удирдан явуулах байнгын үйл ажиллагаатай “Чанарын менежментийн зөвлөл”-ийг байгуулж, чанарын менежерээр 2019 оны 2 сарын 1-ээс Д.Өнөрсайхан ажиллаж, ЧМЗ өнөөдөр нийт 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна

Чанарын менежментийн зөвлөл нь сурагч, оюутанд үзүүлэх үйлчилгээг чанаржуулах, багш ажилтнуудын ажиллах, оюутан сургагчдын суралцах орчны сайжруулахад анхаарах, гадны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих, багш ажилтнуудад системтэйгээр сургалт явуулах, дотоод хяналтын тогтолцоог бий болгох, эрсдэл боломждоо тулгуурлан үйл ажиллагаагаа төлөвлөх, эмх цэгц, дэг журмыг тогтоох зэрэгт анхаарлаа хандуулан ажиллаж байна.

МехТС-д чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлснээр үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирч, сонирхогч талуудын хэрэгцээ хандлагыг судалдаг болсон нь хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэлд таатай нөхцлийг бүрдүүллээ. Чанарын менежментийн 7 хоног зохион байгуулан, багш, ажилтнуудын нэгдсэн сургалт арга хэмжээнүүд зохиогддог болсноорр ажлын хариуцлага дээшилж орчин нөхцөл, эмх цэгц сайжирсан. ISO 9001:2015 стандартын 5 тэргүүлэх аудиторуудыг бэлдсэн ба бидний ажил ШУТИС-ийн бусад бүрэлдэхүүн сургуулиудад туршлага болж улмаар Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандартыг нэвтрүүлэх суурь болж байна

Манай хамт олон ISO 9001:2015 стандартын дагуу жил бүр дотоод аудит хийж үйл ажиллагаагаа сайжруулах арга хэмжээ авахаас гадна, 2 удаа хөндлөнгийн магадлах аудитад орж стандартыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаагаа баталсан юм. Улмаар бид ШУТИС-ийн бүх бүрэлдэхүүн сургуулиуд, нэгжүүдийг хамарсан Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO 21001:2018 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж баталгаажуулалт авахаар зорин ажиллаж байна

Чанарын менежментийн зөвлөлийн бүрэлдэхүүн:

/ МехТС-ийн захирлын 2022-10-12-ны А-073 тушаалаар/

Зөвлөлийн гишүүдийн үүрэг  Нэр  Албан тушаал 
Зөвлөлийн дарга  Ж. Хашбат МехТС-ийн захирал 
Зөвлөлийн нарийн бичгийн дарга Д. Өнөрсайхан Чанарын менежер
Сургалт , арга зүй, технологи хариуцсан багийн ахлагч М. Дэлгэрнасан       Сургалт, чанрын албаны дарга 
С. Даваацэрэн МСҮТ-ийн захирал
И. Базаррагчаа Тээврийн салбарын эрхлэгч 
Ш. Цоож  Техникийн механикийн тэнхимийн эрхлэгч
Г. Оюунбатт  Машин үйлдвэрийн салбарын эрхлэгч
Я. Ренчинванжил  Механик, мехатроникийн салбарын эрхлэгч
Эрдэм шинжилгээний инновацийн багийн ахлагч  Н. Пүрэвдорж  Эрдэмтэн нарийн бичгийн дарга 
Ц. Нямдулам Тээврийн салбарын дэд профессор 
М. Дэлгэрмаа  Машин үйлдвэрийн салбарын профессор 
Ю. Ундармаа Эрдэм шинжилгээ, инновацийн ажилтан 
П. Чойсүрэн  Тээврийн салбарын ахлах багш 
Оюутны үйлчилгээ хариуцсан багийн ахлагч  Л. Одончимэг МҮСТ-ийн СА-ны дарга
Э. Ариунтуяа СА-ны чанар хариуцсан ажилтан 
Д. Отгонхишиг Эмч
Т. Жайнагул Ахлах номын санч
Орчин материаллаг бааз, хамтын ажиллагаа хариуцсан багийн ахлагч Д. Болор Байр ашиглалтын хариуцсан менежер 
С. Янжинлхам  Механик, мехатроникийн салбарын багш
М. Шинэзаяа Аж ахуйн нярав
Ц. Мөнхтуяа Машин үйлдвэрлэлийн салбарын ахлах багш
А. Эрдэнэтуяа Тээврийн салбарын багш
Багш, ажиллагч, санхүү, маркетинг хариуцсан багийн ахлагч Б. Баярсайхан Механик, мехатроникийн салбарын дэд профессор
Д. Цолмонбаатар Инженерийн ахисан түвшний салбарын эрхлэгч
Л. Чулуунцэцэг Тээврийн салбарын ахлах багш
Г. Балжинням Ахлах ня-бо
С. Дэлгэрмаа Техникийн механикийн тэнхимийн ахлах багш, МехТС-ийн багшийн хөгжлийн багийн ахлагч

 

 

MENU