Механик инженерчлэл- /БНСУ-ын Ханбатын Үндэсний Их Сургуультай хамтарсан/2+2 хөтөлбөр

Мэргэжлийн индекс: 071501

Олгох боловсролын зэрэг: Бакалавр

Элсэгчдийн боловсролын түвшин: Бүрэн дунд

Сургалтын хэлбэр: Өдөр

ЭЕШ-ын босго оноо тооцох хичээлүүд: 

  • Үндсэн хичээлүүд: Математик, Физик (480)
  • Дагалдан хичээлүүд: Нийгэм судлал, Англи хэл(450)

Хөтөлбөрөөр эзэмших ур чадвар:

  • Онолын мэдлэг /математик, механик, физик, материал судлалын үндсэн ойлголт, зарчим, онолын мэдлэг/
  • Асуудал шийдвэрлэх чадвар /инженерийн шийдэл шаардсан орчин үеийн тулгамдсан асуудлуудыг шийдэх чадвар/
  • Зохион бүтээлт & Инновац /механик системийн зохион бүтээлт–үйлдвэрлэл–инноваци хийх шийдлийг гаргах чадвартай/
  • Програмчлал & Загварчлал /автоматжуулалт, загварчлал, инженерийн тооцооллын програм хангамжуудыг ашиглах, хөгжүүлэх чадвар

Хөтөлбөрийн давуу тал:

  • Монгол улсын тэргүүлэх чиглэлийн мэргэжил
  • Тэтгэлэг, зээл тусламжинд хамрагдах боломж өндөр
  • Ажлын байрны эрэлт ихтэй
  • Эрэлттэй, тэргүүлэх чиглэлийн олон салбарт хөрвөх чадвартай
  • Чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй
  • 2+2 хамтарсан хөтөлбөрт элссэн оюутан нь МехТС-д эхний 2 жилийн сургалтыг амжилттай дүүргэж, голч дүн (GPA-2.5), хэлний шаардлагыг (TOPIK-4) хангаж буй тохиолдолд БНСУ-ын Ханбатын Их Сургуулийн тэтгэлэгээр дэвшин суралцах боломжтой бөгөөд хоёр улсын дээрх их сургуулийн бакалаврын зэргийн диплом олгогдоно.
  • Төгсөгчдийг сургууль, тэнхимийн гадаад хамтын ажиллагаа, профессорын судалгааны төслийн хүрээнд Япон, БНСУ, Тайваны Их, дээд сургуулиудад ахисан түвшний сургалт-судалгааны чиглэлд (биомеханик, механик инженер) сургах боломжтой. 

Төгсөгчдийн ажлын байр: 

Аж үйлдвэрийн өргөн салбарт механик инженерээр   ажиллахаас гадна үйлдвэрлэлийн зураг төсөл, автоматжуулалтын салбар нэгжид төслийн, загварчлал, инженерийн тооцоолол гүйцэтгэх зохион бүтээгч инженерээр ажиллана.

Монгол улс болон БНСУ, Япон Улсын үйлдвэр аж ахуйн нэгж, боловсролын (магистр зэрэгтэй төгсөгч) байгууллага, гадаадын их дээд сургуульд ажиллах боломжтой.

 

MENU