Авионик хөтөлбөр

Хөтөлбөрийн нэр: Авионик (Бакалавр)
Хөтөлбөрийн индекс: 071605
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: I бүлэг - Математик, Физик
Дагалдан хичээлүүд: Нийгэм судлал, Англи хэл 
Босго оноо: 
Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх

  • Суурь хичээл-480 оноо
  • Дагалдан хичээл- 450 оноо

“Авионик ” мэргэжлийн танилцуулга: Агаарын хөлгийн (нисдэг тэрэг, нисгэгчгүй нисэх комплекс г.м) цахилгаан хангамжийн, тусгай хэрэглэлийн, электрон дисплей системийн, автомат удирдлагын, инерциал навигацийн, радио навигацийн системүүдийн онолын суурь мэдлэгийг Олон улсын нисэхийн сургалтын байгууллагын түвшинд эзэмшиж, агаарын хөлгийн авионик тоног төхөөрөмжийн засвар, техникийн үйлчилгээг технологи, зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэх, төлөвлөх, удирдан зохион байгуулах чадвартай нисэхийн авионикийн инженер болж бэлтгэгдэнэ.  

Хөтөлбөрийн давуу тал:  

  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Иргэний нисэхийн 141-р дүрмээр гэрчилгээжсэн учир төгсөн гарсан мэргэжилтэнгүүд нь Олон улсын Авио компаниудад мэргэжлээрээ ажиллах бүрэн боломжтой.
  • Суралцах явцдаа төрийн болон хувийн хэвшлийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний төвд дадлага хийдэг.
  • Орчин үеийн агаарын хөлгийн авионикийн хэрэгсэл, төхөөрөмжийн эзлэх хувь өссөөр байгаа бөгөөд үүнтэй уялдаатайгаар “Авионик” мэргэжлийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж байгаа.
  • “Нисэх техникийн механик” болон “Авионик” гэсэн хос мэргэжлээр төгсөх боломжтой.
  • Лабораторын шинэ тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.

Төгсөгчдийн ажлын байр: Төгсөгч нь мэргэжлээрээ Олон улсын болон дотоодын “Нисэхийн” салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудад тухайлбал, Иргэний Нисэхийн Ерөнхий Газар, МИАТ ХК, МИАТ ХК-ийн харьяа “Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар”, ХҮННҮ ЭЙР ХХК, АЭРОМОНГОЛИА ХХК, МАК ХХК, А ЖЕТ авиэйшн ХХК, Goesan LLC, ЗХЖШ-ын харьяа Агаарын цэргийн командлал, Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд нисэхийн авионикийн инженерээр ажиллана.

  

MENU