Техникийн механикийн тэнхим

Монгол улсад инженер техникийн мэргэжилтэн 1959 оноос бэлтгэж эхлэн 1964 онд Механикийн тэнхим, 1969 онд Техникийн механикийн тэнхим байгуулагдсанаар одоогийн Техникийн механикийн салбарын үндэс суурь нь тавигдсан юм. Тус тэнхим нь 1997 оноос Инженер багшийн мэргэжлээр анхны элсэлтээ авч сургалт явуулж эхэлсэн бөгөөд 2014 оны дээд боловсролын хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдаж “Механик системийн загварчлал” мэргэжил, 2016 оноос Япон, Солонгосын их сургуулиудтай 2+2 хамтарсан Механик инженер мэргэжил, 2018 оноос “Механик инженер” мэргэжлээр бакалавр, магистр, докторын сургалтыг хариуцан орчин үеийн үйлдвэрлэлийн технологийн машин тоног төхөөрөмжийн мэдлэг чадвартай, түүний тусламжтайгаар техник тоног төхөөрөмжийг зохион бүтээх, ашиглах дадал чадвар бүхий зохион бүтээгч инженер бэлтгэхэд чиглэн ажиллаж байна.

МЭРГЭЖИЛ

МЕХАНИК ИНЖЕНЕР

Механик систем буюу техник, технологийн ашиглалт, зохион бүтээлт, түүний хөгжүүлэлт, хяналт зэргийг хариуцан ажиллах инженерчлэл, онолын мэдлэгийн дадлага туршлагатай хүн-байгаль-технологийн тогтвортой хөгжлийн харилцааг оновчтой зохицуулах чадвартай, баг хамт олноор ажиллах, гадаад дотоодын байгууллагад мэргэжлийн чиглэлээрээ ажиллах ур чадвартай, шинийг эрэлхийлэгч, олон улсын түвшинд хүрэх бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ.

Механик инженер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн хөрвөх чадвартай механик инженер нь аж үйлдвэрийн өргөн салбарт инженерээр ажиллах мөн үйлдвэрлэлийн нэгжид төслийн загварчлал, инженерийн тооцоолол гүйцэтгэх зохион бүтээгч инженерээр, олон улсын түвшинд механик инженер-судлаач инженерээр ажиллах боломжтой.

СУДАЛГААНЫ АЖЛЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

  • Механик системийн симуляцийн судалгаа
  • Чацаргана хураах, боловсруулах техник, технологийн судалгаа
  • Биомеханикийн судалгаа

ЛАБОРАТОРИУД

  • Материалын эсэргүүцлийн лаборатори
  • Механизмын зохион бүтээлтийн лаборатори
  • Машины эд ангийн лаборатори
  • Соёлын өвийн дижитал сургалт, судалгааны лаборатори
  • Техник технологийн туршилт судалгааны төв
  • Биомеханикийн лаборатори

БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН
Тэнхимийн эрхлэгч
        Ш.Цоож  Доктор, Рh.D
Профессор
         Х. Батбаяр  Доктор, Рh.D
Зөвлөх профессор
         Ч. Авдай  Доктор Sc D, профессор академич
Дэд профессор
        П. Өлзийсайхан Доктор Ph.D 
Ахлах багш

  • П.Баасансүрэн Доктор Ph.D дэд профессор
  • Т. Ганбат Доктор Ph.D  дэд профессор
  • С. Дэлгэрмаа Доктор Ph.D дэд профессор
  • Д. ОюунчимэгДоктор Ph.D 
  • Ц. Алтанцэцэг  Доктор Ph.D 
  • Т. Мөнхбат Магистр
  • Ш. Далхжав Магистр
  • Б. Должинсүрэн Магистр
  • Б. Бямбадорж  Магистр

Багш

  • Б. Орлого Магистр
  • Х. Ган-Эрдэнэ,Магистр
  • Ц. Жаргалмаа Магистр
  • Н. Даваадорж Магистр

Эрхлэгчийн туслах

  • Ч. Уянга Магистр

Сургалтын мастер

  • С. Буянхишиг Магистр 
  • О. Анхбаяр Магистр
  • Б. Алтан-Өлзий Магистр
  • О. Анхбаяр Магистр
MENU