Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт хөтөлбөр

Хөтөлбөрийн нэр: ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Хөтөлбөрийн индекс: 104103
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: I бүлэг – Математик, Физик
Дагалдан хичээл: Англи хэл, Нийгэм судлал
Босго оноо: 
Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх

  • Суурь хичээл – 480 оноо
  • Дагалдан хичээл – 440 оноо

“Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт” мэргэжлийн танилцуулга: Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт мэргэжлээр төгсөгч нь шинжлэх ухаан, төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт болон гадаад хэлний мэдлэгтэй, төмөр замын ачаа болон зорчигч тээврийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хянах, оновчтой шийдвэр гаргах чадвартай, өөрчлөлтөнд дасан зохицох, манлайлах, багаар ажиллах, мэдээллийн технологи ашиглах, өөрийгөө үнэлж, сайжруулах, судалгаа шинжилгээ хийх дадал хэвшилтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц нийгмийн хариуцлагатай гүйцэтгэх болон удирдах ажилтан болж бэлтгэгдэнэ.

Хөтөлбөрийн давуу тал:

  • Монгол улсдаа анхдагч хөтөлбөр
  • Зөвхөн ШУТИС-д хэрэгждэг
  • Хөрвөх чадвар сайтай
  • Чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй
  • Замын-Үүд, Эрхүү хотуудад дадлага хийдэг
  • Ажлын байрны эрэлт жил бүр нэмэгдэж байна.

Төгсөгчдийн ажлын байр:

  • Тээвэр зуучийн компанид удирдах ажилтан, менежер;
  • Төмөр замын тээврийн хөдөлгөөн зохицуулагч, диспетчер
  • Өртөө, терминалийн зохицуулагч, галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч
  • Зорчигч тээврийн мэргэжилтэн, кассер;
  • Төмөр замын ачаа тээврийн менежер
  • Төмөр замын тээврийн байгууллагуудад зорчигч болон ачаа тээвэрлэлт хариуцсан удирдах ажилтан;
  • Салбарын чиглэлийн сургуулиудад мэргэжлийн багш.

 

MENU