Сургалтын алба

Механик, тээврийн сургуулийн Сургалтын алба нь сургалттай холбоотой бүх асуудал, кредит цагийн тооцоо, улирлын шалгалт, элсэлт төгсөлттэй холбоотой мэдээлэл, бүртгэл, оюутны хичээл сонголт, хичээлийн хуваарийн зохицуулалт хийх, сургалтын процессын хэвийн үйл ажиллагааг хангах, сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг “Сургалтын нэгдсэн хуанли”-ын дагуу зохион байгуулж хянах, сургуулийн удирдлага, багш оюутнуудыг шаардлагатай мэдээ мэдээллээр ханган үйлчлэх үүрэгтэй. Оюутан таны амжилттай суралцаж, сайн мэргэжилтэн болохын үндэс нь үнэн зөв мэдээллийг цаг тухайд нь олж авч, сурах үйл явцдаа зөв зохион байгуулах явдал билээ. Үүний тулд өөрийн зөвлөх багш, сургалтын албатай байнга холбоотой байж зөвлөгөө авахын зэрэгцээ Сургалтын албанаас ажиллуулдаг мэдээллийн самбараас төрөл бүрийн мэдээллийг хоцролгүй авч байхыг зөвлөж байна.

Харилцах утас: 70110534, 99520534

MENU