Монгол улсад анхны механик инженер бэлтгэж эхэлснийг Механик инженер, тээврийн сургууль (МИТС) байгуулагдсан түүхэн үе хэмээн үздэг ба өдгөө байгууллагдаад 60-н жилтэйгээ золгож байна. Манай сургууль нь 2014 оноос ШУТИС-д явагдсан бүтцийн өөрчлөлтөөр Механик, тээврийн сургууль, 2024 онд явагдсан бүтцийн өөрчлөлтөөр Механик инженер, тээврийн сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Тээврийн, Механик-мехатроникийн, Машин үйлдвэрлэлийн, Техникийн механикийн гэсэн үндсэн 4 тэнхим салбарт 2000 орчим оюутан (бакалавр 1800, магистр 150, доктор 50) суралцаж, 100 гаруй багшлах бүрэлдэхүүн ажиллаж (50 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой) байна. МИТС нь мэргэжлийн 30 орчим лаборатори, 37000 орчим ном сурах бичгийн фонд бүхий 220 оюутны суудал, 2 уншлагын танхимтай номын сан, 250 оюутны дотуур байр, Эрдэм шинжилгээний 5 төвтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна.
Сургуулийн түүхэн товчоо
- 1964 он: Энерги, механикийн факультет
- 1969 он: Механик технологи, автоинженерийн факультет
- 1982 он: Механик технологийн факультет
- 1992 он: Тээврийн сургууль
- 1994 он: Механик инженерийн сургууль
- 2014 он: Механик, тээврийн сургууль
~2025 он: Механик инженер, тээврийн сургууль