“M-JEED 1000 ENGINEERS” төслийн хүрээнд батлагдсан “Шинэ материал, дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлт” сэдэвт хамтарсан судалгааны багийн ахлагч ШУТИС, МехТС-ийн Машин үйлдвэрлэлийн салбарын профессор М.дэлгэрмаа Японы Тохоку их сургуулийн Материал судлалын сургуулийн Тэнцвэрт бус материалын лабораторит 45 хоногийн хугацаатайгаар (20/05/2018-04/07/2018) зэргийн бус сургалтад хамрагдан, хамтарсан судалгааны ажил гүйцэтгээд ирлээ. WC-Co хайлшийн нэвчилтын горим тогтоох, WC-Co-Ni гурвалсан хайлшийн шинж чанарыг судлах үндсэн зорилго тавин ажиллажээ.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд хэд хэдэн технологийн горимд шинэ материал гаргах, гарган авсан материалуудын хими, физик болон механик шинж чанарыг тогтоох, улмаар уг материалуудын үрэлтийн элэгдлийг харьцуулан судлах, тохиромжтой горимын сонголт хийх, зэрэг судалгааг хийж үр дүнг судлах, тайлбарлах зорилт тавин ажилласан болно.
Судалгааны ажлыг гүйцэтгэхдээ Planetary ball milling machine (FRITSCH), SPS-Spark plasma sintering machine (KDN), High temperature vacuum chamber furnace, Manual utility hydraulic bench press, Hardness testing machine (Akashi), Polishing machine (Marumoto Struers S5629), Drilling, Hot Mounting Machine (Marumoto Struers S2426), XRD, SEM-EDX шинжилгээний багажуудыг ашиглаж, судалгааны үр дүнг баталгаажуулсан бөгөөд тавьсан зорилгоо амжилттай биелүүлсэн төдийгүй дээрх багажууд дээр бие даан ажиллах чадвар эзэмшиж судалгаа шинжилгээг гүйцэтгэх мэргэжлийн мэдлэг чадвараа дээшлүүлсэн.
Судалгааны ажлыг гүйцэтгэхэд дэмжиж ажилласан “МJEED” төслийн хамт олон, ШУТИС-ийн ажлын хэсэг, МехТС-ийн захиргаа, Тохоку их сургуулийн Материал судлалын сургуулийн Тэнцвэрт бус материалын лабораторийн профессор Хидеми Като нарт талархал дэвшүүлье.
Судлаач М.Дэлгэрмаа
PROFESSORS WORKED AS A NON-DEGREE RESEARCHERS AT THE NAGAOKA UNIVERSITY OF TECHNOLOGY, JAPAN
MehTS professors and teachers successfully participated in the joint seminar "RESEARCH DEVELOPMENT BASED ON ADVANCED TECHNOLOGY" at the Kyushu Institute of Technology in Japan and the "JOINT RESEARCH-BUSINESS PARTNERSHIP" meeting held in Tokyo within the framework of the “1000 Engineers” project.
Senior lecturers O.Galaa and Ts.Munkhtuya studied experience in Germany
Successfully participated in CNC lathe category of "WORLDSKILLS 2022" held in Leonberg, Germany
“JOINT RESEARCH-BUSINESS PARTNERSHIP” meeting participation report M.Delgermaa, professor at the department of Manufacturing Engineering