Механик инженер, Тээврийн сургуулийн уламжлал болгон зохион байгуулдаг нийт багш, ажилчдыг хамарсан нэгдсэн сургалт зохион байгуулагдлаа
mes

Механик инженер, Тээврийн сургуулийн хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр уламжлал болгон зохион байгуулдаг нийт багш, ажилчдыг хамарсан нэгдсэн сургалтыг 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр тус сургуулийн Багшийн хөгжлийн баг, Сургалт, чанарын алба хамтран зохион байгууллаа.

Нэгдсэн сургалтыг бүтэн өдрийн турш, дараах сэдвүүдийн хүрээнд “Боловсролын чанарын судалгааны хүрээлэн”, “Хууль зүйн үндэсний хүрээлэн” болон ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач багш нар уригдан сургагч багшаар ажиллаж, хамтран зохион байгуулав.

  • Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг үнэлэх арга зүй
  • Хичээлийн суралцахуйн үр дүнг үнэлэх арга зүй
  • Шинэ зууны суралцагчдын суралцахуйн хэрэгцээ, шаардлага
  • Хөдөлмөрийн тухай хуулийн агуулга, ерөнхий ойлголт
  • Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа
  • Хувь хүний сэтгэл зүйн тэнцвэртэй байдал

Сургалтаар Хичээлийн суралцахуйн үр дүнг үнэлэх арга зүй, түүнийг хиймэл оюунтай хэрхэн холбон сайжруулах боломж, шинэ зууны суралцагчдын суралцахуйн хэрэгцээ, шаардлагыг харилцааны энгийн хэв маягтай холбон харьцуулах, хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн эрхзүйн харилцаа болон хувь хүний сэтгэлзүйн тэнцвэртэй байдлыг сонирхолтой жишээн дээр тайлбарлах зэргээр өргөн хүрээг хамарч байгаагаараа онцлог юм.

 

МИТС-ийн энэхүү сургалт нь жил бүр уламжлал болон зохион байгуулдаг гол зорилго нь хүний нөөцийг чадавхжуулах, хамт олны таатай уур амьсгалыг бүрдүүлж нэгтгэх, ажлын байран дээр тасралтгүй хөгжих, үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг өөрсдийн оролцоогоор нь бүрдүүлэхэд чиглэдэг.

 

Механик инженер, тээврийн сургууль

 Багшийн хөгжлийн баг

Сургалт, чанарын алба