МехТС-ийн оюутнууд БНХАУ-ын Ляонинг мужийн Жинжоу хотод дадлага хийлээ
mes

Тээврийн салбарын Логистик менежмент, Тээврийн менежмент, Зүтгүүрийн аж ахуйн хөтөлбөрийн 20 оюутан 1 багшийн хамтаар БНХАУ-ны засгийн газрын “Бүс ба зам” төслийн хүрээнд Ляонинг мужийн Төмөр замын дээд сургуульд 7 хоногийн дадлагын хөтөлбөрт хамрагдлаа.

 

Дадлага төмөр замын зүтгүүрийн аж ахуйн болон логистик менежментийн чиглэлээр 42 цагийн практик хичээл, хятадын уламжлалт соёлын болон гар урлалын танилцах хичээл, Монгол улстай хамгийн ойр, нурмаг ачааг тээвэрлэх Жинжоу боомтын үйл ажиллагаа болон хотттой танилцах аялал гэх мэт олон сонирхолтой зүйлүүдийг багтаасан хөтөлбөрийн дагуу явагдлаа.  Энэ дадлага цаашид дахин зохион байгуулагдах болно.