МехТС-ийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын Бакалавр оюутны Эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн уралдаан 2023 оны 11 сард зохион байгуулагдлаа. Тус хурал нь оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд мэргэшүүлэх, инновацын шинэ бүтээлийг хөгжүүлэх, дэмжих, онол практикийн мэдлэгийг нь тэлэх зорилготой зохион байгуулагдсан бөгөөд техник технологи болон тээвэр, логистикийн менежментийн ангийн оюутнуудын бүтээлийг хянан шилдэг өгүүллүүдийг шалгаруулав.
ШАГНАЛТ БАЙРАНД ШАЛГАРСАН БАГШ, ОЮУТНУУД
1-р байр: Машин үйлдвэрлэлийн салбарын оюутан Х.Манлайбаатар, Э.Энхтөр, Б.Түвдэндорж, Б.Өлзийбаяр нарын "Төмрийн хүдрийн хорголж, бүхэллэг хүдэр ашиглан эргэх зууханд шууд ангижруулсан төмрийг үйлдвэрлэх туршилтын үр дүн" сэдэвт илтгэл, удирдагч багш М.Дэлгэрмаа доктор (Ph.D), дэд профессор
2-р байр: Тээврийн менежмент ангийн Б.Амарзаяа "Нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчих зорчилтыг багасгах боломжийн судалгаа" сэдэвт илтгэл, удирдагч багш С.Уянга доктор (Ph.D);
3-р байр: Үйлдвэрлэлийн механикжуулалт ангийн Г.Бямбадорж, Н.Лхам-Очир нарын "Нунтаг металл үйлдвэрлэх технологийн харьцуулсан судалгаа" сэдэвт илтгэл, удирдагч багш Д.Батсүх нарын бүтээл шалгарав.
Шагналт байранд шалгарсан илтгэлүүд дараагийн шатны шалгаруулалт болох ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл шалгаруулах хуралд Тээврийн менежмент мэргэжлийн IV курсийн оюутан Б.Амарзаяа “Нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчих зорчилтыг багасгах боломжийн судалгаа” сэдэвт илтгэлээр эдийн засгийн салбар хуралдаанд амжилттай оролцон гутгаар байранд шалгарлаа.
https://must.edu.mn/mn/news/11126
МехТС-ийн өгүүллийн уралдааны редакцын зөвлөлд ажиллан оюутнуудын өгүүллийг сайжруулахад үнэтэй зөвлөгөө өгч ажилласан МҮ салбарын ахлах багш Л.Тэлмэнбаяр, ММ салбарын дэд профессор Б.Баярсайхан, ТМ-ийн тэнхимийн эрхлэгч Ш.Цоож багш нартаа баярлалаа.
Багш нар болон оролцсон бүх судлаачид, оюутнууддаа цаашдын сурлага хөдөлмөр, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!
МехТС-ийн Эрдэм шинжилгээний нэгж
Механик Тээврийн Сургуулийн Захиргаа
PROFESSORS WORKED AS A NON-DEGREE RESEARCHERS AT THE NAGAOKA UNIVERSITY OF TECHNOLOGY, JAPAN
MehTS professors and teachers successfully participated in the joint seminar "RESEARCH DEVELOPMENT BASED ON ADVANCED TECHNOLOGY" at the Kyushu Institute of Technology in Japan and the "JOINT RESEARCH-BUSINESS PARTNERSHIP" meeting held in Tokyo within the framework of the “1000 Engineers” project.
Senior lecturers O.Galaa and Ts.Munkhtuya studied experience in Germany
Successfully participated in CNC lathe category of "WORLDSKILLS 2022" held in Leonberg, Germany
“JOINT RESEARCH-BUSINESS PARTNERSHIP” meeting participation report M.Delgermaa, professor at the department of Manufacturing Engineering