БНСУ-ын Сүн Чон Хян Их Сургуулийн төлөөлөл МехТС-ийн удирдлага, зөвлөх багш, оюутнуудтай уулзалт зохион байгуулав.
mes

2023 оны 05 дүгээр сарын 08-ны өдөр БНСУ-ын Сүн Чон Хян Их Сургуулийн гадаад харилцааны оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Lee Suejung, хамтарсан хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Lee Kyunghun нар МехТС дээр хэрэгжиж буй механик инженерийн 2+2 хөтөлбөрийн талаар танилцуулга хийж цаашдын хамтын ажиллагааны талаар сургуулийн удирдлагуудтай ярилцлаа.

 

Уг уулзалтаас гадна тус сургуульд шилжин суралцах сонирхолтой оюутнуудтай ярилцлага хийлээ. Оюутнууд ярилцлагад тэнцсэн тохиолдолд тус сургуульд шилжин суралцах боломжтой болно.