ТЭТГЭЛЭГ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
mes

ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА” ХХК-ны хамтран ажиллах хүсэлтийн дагуу ирээдүйн автын болон механик инженер бэлтгэх зорилгоор 2023-2024 оны хичээлийн жилд сурлага, идэвх зүтгэлээрээ тэргүүлэгч оюутнуудыг сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоос гадна төгсөөд Тоёотагийн албан ёсны дилер компанид ажиллуулах боломж олгох зорилготой энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж, цаашид ШУТИС-ийн Механик, Тээврийн Сургууль -тай хамтран ажиллахаар төлөвлөж байна.

“ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА” ХХК нь Япон улсын "TOЁOTA МОТОР КОРПОРАЦ"- ин Тоёота болон Лексус брэндийн автомашин, сэлбэгийг Монгол улсад өөрийн дилер компаниудаар дамжуулан борлуулах эрх бүхий албан ёсны, цор ганц Дистрибьютер компани бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд олон төрлийн ажил зохион байгуулдаг.

Энэ удаа дотоод гадаадын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн автын болон механик инженерийн чиглэлээр сур буй 2, 3-р курсийн идэвх зүтгэлтэй 8-н оюутныг сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгон, тэнцсэн оюутанд дилер компанид үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгох хөтөлбөрийг зарлаж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах шаардлага:

  • Монгол улсын иргэн байх
  • Автын болон механик инженерийн мэргэжлээр магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 2 эсвэл 3-р курсийн оюутан байх;
  • Суралцсан хугацааны голч дүн 2.8 болон түүнээс дээш байх;
  • Нийгмийн идэвх зүтгэлтэй, санаачилгатай, урлаг, спортын амжилт үзүүлсэн байвал давуу тал болно:
  • Бусад тэтгэлт давхар хамрагдаагүй байх

Бүрдүүлэх материал:

  • Сургуулийн тодорхойлолт,
  • Суралцсан хугацааны дүнгийн албан ёсны хуулбар;
  • Өөрийгөө товч танилцуулсан, яагаад энэ тэтгэлгийг хүртэх ёстойгоо илэрхийлсэн богино хэмжээний бичлэг (2 минут хүртэлх, MP4 форматтай, хэмжээ 8Мb байх);
  • Бусад нэмэлтээр өгч болох материалууд:

Тэтгэлэгт:

  • Тэтгэлгийн хэмжээ (2 сая төгрөг хүртэл):
  • Албан ёсны Тоёотагийн дилерүүдэд мэргэжлээрээ дадлага хийх боломж
  • Тоёотагийн мэргэшсэн механикчдын сургалтад хамрагдах;

Шалгаруулалт:

  • Шалгаруулалт 3 үе шаттай явагдана;
  • Эхний шатанд ирсэн материалуудыг судалж тодорхой оюутнуудыг шалгаруулна;
  • Хоёрдугаар шатанд шалгарсан оюутантай ярилцлага хийнэ.
  • Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 8 оюутныг зарлаж, тэтгэлгийн эрхийн бичгийг гардуулна

Материалыг зөвхөн цахим холбоос:

http://scholarship.toyota-mongolia.mn/

Холбоо барих утас: 70110969, 75109999

Жич: Материалыг зөвхөн цахим хэлбэрээр хүлээн авна.

Тэтгэлэгт хөтөлбөрт материал хүлээн авах сүүлийн хугацаа:

2023 оны 04-р сарын 30-ний өдрийн 23:59 цаг