2023 оны 02 сарын 09-ний өдөр ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Тус үйл ажиллагаанд Физик, технологийн хүрээлэнгийн захирал, Академич Ж.Даваасамбуу, ЭНБД, доктор (Ph.D) Г.Сэвжидсүрэн, Механик, тээврийн сургуулийн захирал доктор (Ph.D), дэд профессор Ж.Хашбат, Машин үйлдвэрлэлийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Г.Оюунбат нар болон ФТХ-ийн лабораторийн эрхлэгч нар, МехТС-ийн прфессор багш нар оролцлоо.
Механик, тээврийн сургууль болон Физик, технологийн хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд шинэ материал гарган авах технологи боловсруулах, хамтын оюуны өмч бий болгох, эрдэм шинжилгээ, туршилт, инновацийн үйл ажиллагааны талаар хамтарсан судалгаа хийх, инновацийн бүтээгдэхүүний туршилт, шинжилгээний үр дүн гаргах, эрдэм шинжилгээ, онол практикийн уулзалт, семинар зохион байгуулах, хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, лабораторийн тоног төхөөрөмжийн онцлог байдлын талаар туршлага солилцох, харилцан мэргэжлийн туслалцаа үзүүлэх зэрэг олон чиглэлд хамтран ажиллахаар боллоо.
“ЭРДМИЙН ШУВУУ” ЦОМЫН ТӨЛӨӨХ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН САЛБАРЫН XXI БАГА ХУРАЛД ТЭЭВРИЙН САЛБАРЫН ОЮУТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
МехТС-ийн оюутны Эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө
Мөрөөдөл” номын клубын оюутнууд сайн үйлсийн хандивын аянд нэгдлээ
“Шинжидай металл” ХХКомпани нь өөрийн нэрэмжит тэтгэлэг гардуулж гэрээ хийлээ.
2023-2024 оны хичээлийн жилийн намрын улиралд ШУТИС-ийн МехТС-ийн төгсөлтийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.