МехТС-ийн ахлах багш О.Галаа, Ц.Мөнхтуяа нар ХБНГУ-д туршлага судлав
mes

Манай багш нар ХБНГУ-ын Штуттгартын Их сургуулийн 138 жилийн түүхт Материалын сорилт, туршилтын институт /МРА/-д туршлага судлах, хамтын ажиллагааны санал солилцох зорилгоор ажиллаад ирлээ.

МРА 1884 онд байгуулагдсанаас хойш чиг үүргийнхээ хүрээнд их сургуулийн багш нарын туршилт, судалгааны үндсэн бааз болж ирсэн бөгөөд асар их туршлага хуримтлуулж, нэр хүндийг олсоноор өнөөдөр дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Энд ашиглалтын янз бүрийн горимд ажилладаг хөнгөн, хүнс, эрчим хүч, уул уурхай, машин үйлдвэрлэл, агаар-сансрын хөлгийн эд ангиудыг хийдэг төрөл бүрийн материалын шинж чанарыг уламжлалт болон орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан судлах, туршихын зэрэгцээ материалаас хамаарсан үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ, оновчлол хийх, дүгнэлт гаргах, зөвлөгөө зөвлөмж өгөх зэрэг өргөн хүрээнд ажиллаж байгаатай биечлэн танилцав.

 

Энэ удаагийн айлчлалаар гарсан үр дүнг авч үзвэл:

  • МРА-д ДЦС-ын шугам хоолойн шинжилгээг хийлгэсэн бөгөөд энэ хүрээнд өндөр төмпературын үед металлыг турших арга зүй болон мэргэжлийн нарийн асуудлууд дээр зөвлөгөө авсан.
  • Монголын үйлдвэр, аж ахуйн газруудад тулгарч буй материалын судалгаа, шинжилгээ, тоног төхөөрөмжийн эдэлгээ, насжилтыг тогтоох чиглэлд  МРА болон МехТС-ийн Металлын туршилт, шинжилгээний лаборатори хооронд болон хамтран ажиллах боломжтойг хүлээн зөвшөөрсөн.
  • Улмаар институт хооронд хамтран ажиллаж болох нөхцлүүдийг тодорхойлохоор тохирлоо. Мөн цаашид урт хугацаанд өргөн хүрээнд хамтран ажиллах эхлэлийг тавьсанаараа чухал ач холбогдолтой юм.