ШУТИС-ийн багш, ажилчдын дунд зохиогддог спортын тэмцээнд Механик, тээврийн сургууль багийн дүнгээр тэргүүлж цомын эзэн боллоо
mes

ШУТИС-ийн багш, ажилчдын спортын тэмцээн 6+1 төрлөөр 1 сарын 9-с 20-ны хооронд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд нийт бүрэлдэхүүн сургуулийн 250 гаруй эрдэмтэн багш, ажилчид оролцож ур чадвараа сорин өрсөлдөж байгууллагын НЭГДСЭН ДҮНГЭЭР: Ж.Хашбат захиралтай Механик Тээврийн Сургуулийн баг тамирчид тэргүүн байр эзэлж цом өргөлөө. Нийт баг тамирчиддаа баяр хүргэе.

Тэмцээний төрлөөр амжилт гаргасан баг, тамирчид:

Хөлбөмбөгийн төрөлд: Б.Амармэнд ахлагчтай баг тэргүүн байр, Шилдэг довтлогчоор Б.Энхбаяр

Шатрын төрөлд: З.Баатар ахлагчтай баг 2-р байр, эмэгтэй ганцаарчилсан төрөлд: Л.Чулуунцэцэг 2-р байр

Ширээний теннисийн төрөлд: Д.Ганбат ахлагчтай баг тэргүүн байр,эмэгтэй ганцаарчилсан төрөлд: Отгонхишиг 2-р байр, Л.Тэлмэнбаяр 3-р байр, эрэгтэй ганцаарчилсан төрөлд Д. Ганбат тэргүүн байр

Ажлын байрны дасгалын төрөлд:  Н.Гомбосүрэн ахлагчтай баг тэргүүн байр

Волейболын төрөлд: Э.Уранбаяр ахлагчтай эмэгтэй баг тэргүүн байр, Ц.Баярсайхан ахлагчтай эрэгтэй баг 3-р байр

Сагсан бөмбөгийн төрөлд: Г.Удвал ахлагчтай эмэгтэй баг 3-р байр,Ц.Баярсайхан ахлагчтай эрэгтэй баг 3-р байр