Баярын хурлыг МехТС-ийн захирал док. дэд профессор Ж.Хашбат нээж, ШУТИС-ийн захирал док. профессор Т.Намнан, ЗТХЯ-ийн сайд асан док. дэд профессор Д.Ганбат нар мэндчилгээ дэвшүүллээ.
Энэхүү арга хэмжээнд ШУТИС-ийн захирал, док. профессор Т.Намнан, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун, Гавъяат багш док. Профессор Д.Дэлэг, Гавьяат эдийн засагч док. Профессор Г.Батхүрэл, ЗТХЯ-ийн сайд асан док. дэд профессор Д.Ганбат зэрэг хүндэт зочид төлөөлөгчид оролцов.
Сургуулийн 60 жилийн ойн хүрээнд дараах нэр бүхий 72 профессор багш, ажилчид хийсэн бүтээсэн хөдөлмөрөө үнэлүүлэн шагнагдлаа.
Төрөлх сургуулийнхаа 60 жилийн ойд цаг зав, сэтгэл зүрхээ зориулан хүрэлцэн ирж оролцсон үе үеийн удирлдагууд, багш, ажилчид, төгсөгчид болон төгссөн сургуульдаа чин сэтгэлийн хандив өргөсөн төгсөгчиддөө сургуулийнхаа хамт олны зүгээс талархал илэрхийлж цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилтыг хүсье.
МехТС-ийн ахлах багш О.Галаа, Ц.Мөнхтуяа нар ХБНГУ-д туршлага судлав
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НАМРЫН УЛИРЛЫН “ЭРДМИЙН БАЯР” ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
ШУТИС-ийн багш, ажилчдын дунд зохиогддог спортын тэмцээнд Механик, тээврийн сургууль багийн дүнгээр тэргүүлж цомын эзэн боллоо
Хөтөлбөр боловсруулах арга зүйн сургалт явагдлаа
Машин үйлдвэрлэлийн салбарын профессор М.Дэлгэрмаагийн “ХАМТАРСАН СУДАЛГАА-БИЗНЕС ТҮНШЛЭЛ” уулзалтанд оролцлоо