ШУТИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд магистрантурт элсэгчдийн анхааралд
ganbii

ШУТИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд магистрантурт элсэгчдийн анхааралд

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн магистрын хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл 2022 оны 8 сарын 24-ны өдрөөс 9 сарын 04-ний өдрүүдэд https://must.edu.mn/mn/ элсэлтийн системээр явагдана.

Бүртгүүлэгч нь ШУТИС-ийн  элсэлтийн систем дэх анкетыг бөглөж, дараах бичиг баримтыг цахим хэлбэрээр хавсаргана. Үүнд:

    1. Иргэний үнэмлэх
    2. Бакалаврын зэргийн боловсролын диплом, хавсралтын хуулбар (бичиг баримт

гадаад хэл дээр бол албан ёсны орчуулга хийлгэн, нотариатаар батлуулсан байна).

    1. Цээж зураг
    2. Бүртгэлийн хураамж төлсөн баримт (Хаан банк, дансны дугаар 5431012534, 15000₮)
    3. E-mongolia.mn цахим бүртгэлийн систем /Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт/-ээс авна.

Бүртгүүлэгчид тавигдах шаардлага:

    1.  
  1. Бакалаврын зэрэгтэй байна.
  2. E-Mongolia.mn цахим бүртгэлийн системд бүртгэлтэй байна.

Элсэлтийн шалгалт:

  1. Элсэн суралцах хүсэлт гаргагчаас суралцах хөтөлбөрийн дагуу мэргэжлийн ярилцлага болон гадаад хэлний мэдлэгээр дараах хуваарийн дагуу шалгалт авна.

9 сарын 05     10:00-16:00      Гадаад хэл    /http://www.testcenter.edu.mn/

9 сарын 06     11:00-17:00      Мэргэжлийн ярилцлага

  1. Бүртгүүлэгчийн мэргэжлийн ярилцлагыг бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөр хариуцсан салбар, тэнхим зохион байгуулна.

Магистрантурт суралцах хөтөлбөрийн жагсаалтыг эндээс үзнэ үү. (татаж үзэх)

 

СУРГАЛТЫН БҮРТГЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН АЛБА