МИЦУБИШИ корпoрацийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
ganbii

Дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгжтэй Японы тэргүүлэх зэргийн худалдааны компани болох Мицубиши Корпараци нь 9 дэх жилдээ бакалаврын түвшний оюутны сургалтын төлбөрийн тэтгэлгийг олгох гэж байна. Энэхүү тэтгэлэгийн зорилго нь Монгол улсын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ирээдүйтэй шилдэг оюутнуудыг дэмжихэд оршино.

Ерөнхий зарчим:

  • Нийт бакалаврын түвшний 4 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох бөгөөд тэтгэлгийн хэмжээ оюутан тус бүрд 1,980,000 төгрөг байна.
  • Эхний шатны шалгаруулалт ШУТИС дээр явагдах бөгөөд оюутны бүрдүүлсэн материалыг харгалзан үзнэ.  
  • Эцсийн шалгаруулалтыг Мицубиши Корпарацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт явуулах бөгөөд оюутны бүрдүүлсэн материал болон анкетын агуулгыг харгалзан шалгаруулна.

Тавигдах шаардлага:

  • ШУТИС-д амжилттай суралцаж буй бакалаврын түвшний 2-4 курсын оюутан байх
  • Сургалтын үнэлгээний голч 3.2-оос дээш байх
  • Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг авах  шаардлагатай байх
  • Эрдэм шинжилгээний хурал, урлаг спортын арга хэмжээнд идэвхитэй, амжилттай оролцдог байх

Бүрдүүлэх материал:

  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт / татаж авах/ - (Компьютероор шивж, хэвэлж гаргах )
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт /нийт суралцсан хугацааны голчийг улирал түс бүрээр гарган дэд захирлаар баталгаажуулах/
  • Хорооны тодорхойлолт /гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын тухай мэдээлэлийг багтаана/

Жич: Орон нутгийн оюутнууд тодорхойлолтоо bolortuya@must.edu.mn цахим шуудангаар илгээх боломжтой.

  • Багшийн тодорхойлолт- Оюутны талаар холбогдох салбар, тэнхимийн эрхлэгч, профессор, зөвлөх багшийн аль нэгнээс тодорхойлолт авах (хэрэгтэй эсэх)
  • Гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/ - Оюутан байх хугацааны амжилтыг тусгасан байх /2-р курсын оюутнууд сүүлийн 3 жилийн амжилтыг тусгасан байж болно./

Материалыг 2019 оны 09 сарын 19-ний өдрөөс 10-р сарын 09-ний өдрийг дуустал ШУТИС-ийн Төв байрны 2 давхарт 218 тоотод /Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба/ хүлээн авна. Утас: 11329081

Жич: Хугацаа хоцорсон болон дутуу материалыг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.