Тэтгэлэгт хөтөлбөр 2019
"Оюу толгой" компанийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын их, дээд сургуульд уул уурхайн чиглэлээр амжилттай суралцаж байгаа оюутан сурагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй тэдний сурч хөгжих боломжийг дэмжих зорилготой.
Дотоодын тэтгэлгийг 25 оюутанд олгох бөгөөд тэтгэлэгт сургалтын төлбөр, сар бүрийн тэтгэмж, хөдөө орон нутгийн оюутанд дотуур байрны төлбөр, “Оюу толгой” ХХК-ийн "Залуусын хөгжлийн хөтөлбөр"-т хамрагдах боломж зэрэг багтана
Бүртгэл:
Тэтгэлэгийн нэр: Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр
Материал хүлээн авах хугацаа: 2019-10-18
Мэргэжлийн чиглэл:
Геологи (геологи, геофизик)
Геотехникийн инженер
Механикийн инженер
Маркшейдер, геодези
Уул уурхайн ашиглалтын технологи
Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт
Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн инженер
Баяжуулалтын инженер
Цахилгааны инженер
Ерөнхий шалгуур:
Монгол Улсын иргэн байх
Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 2, 3, 4 дүгээр дамжааны өдрийн ангийн оюутан байх
Сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.
Бүрдүүлэх материал:
Сургуулийн тодорхойлолт
Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар
Суралцсан хугацаанд үзүүлсэн амжилт, шагнал урамшууллын хуулбар
Иргэний үнэмлэхний хуулбар
"Надад мөрөөдөл бий" сэдвээр 500-600 үгтэй эссэ бичих
Тэтгэлэгт багтах зүйлс:
Сургалтын төлбөр
Сар бүрийн тэтгэмж
Хөдөө орон нутгийн оюутанд дотуур байрны төлбөр
“Оюу толгой” ХХК- ийн Залуусын хөгжлийн хөтөлбөрт хамрагдах боломж
Монголын Алт" (МАК) ХХК 1300 гаруй нээлттэй ажлын байр зарлалаа
МИРАПРО компанийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
“ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Доктор Авто Сүлжээ ХХК-д Механик зөвлөхийн ажилд урьж байна
Япон улсын Нийгата технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа Механик инженерийн бакалаврын 2+2 хөтөлбөрт оюутан сонгон шалгаруулна.