Боловсролын Зээлийн Сан (БЗС)-ийн “Оюутны хөгжлийн зээл”-д хамрагдах хүсэлтэй оюутны анхааралд
ganbii

Зээлийн шаардлага:

  • Шинээр элсэгчийн хувьд Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын оноо нь 600-аас доошгүй байх / үүнийг зөвхөн эхний улиралд харгалзана/
  • Бакалаврын оюутан бол өмнөх улирлын үнэлгээний голч дүн (ҮГД) нь 2,8-аас доошгүй байх
  • Магистрант, докторант бол өмнөх улирлын үнэлгээний голч дүн (ҮГД) нь 3,2-оос доошгүй байх /шинээр элсэгчийн хувьд дипломын дипломын голч дүн (ҮГД) 3,2-оос доошгүй байх/
  • Тухайн улиралд 10-аас доошгүй кредитийн хичээл сонгож судлах

Зээл авах оюутнууд дараах баримтуудыг бүрдүүлээд Бүртгэлийн Нэгдсэн Алба (БНА)-ны Б зааланд очиж бүртгүүлнэ. Үүнд:

  1. Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл (БЗС-аас гаргасан “Оюутны хөгжлийн зээл хүсэгчийн өргөдлийн маягт” http://must.edu.mn/uploads/2018/05/03/urgudul-mayagt-1.pdf авах)
  2. Ирээдүйн зорилгоо тодорхойлсон эссэ (http://must.edu.mn/uploads/2018/05/03/essay-zagvar-1.pdf эссэ бичих удирдамжийн дагуу 1 нүүрт багтаан бичнэ).
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар (гаргацтай, тод байх)
  4. ЭЕШ-ын онооны хуудасны хуулбар (ЭЕШ-ын батламжаа сургалтын албаны ажилтнаасаа хуулбарлаж авах)
  5. Үнэлгээний голч дүнгийн тодорхойлолт (улирлаар хэвлэсэн, баталгаажуулсан байх)
  6. Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь (бүрэлдэхүүн сургуулийн Санхүүгээс авах)
  7. Тухайн хичээлийн улиралд судлаж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт (Сонголт-2 хийгдсэний дараа)
  8. БЗС-тай байгуулсан ОХЗээлийн гэрээ, Эрсдэлийн даатгалын гэрээ (БНА-ны Б заалнаас авна)

*Боловсролын Зээлийн сангийн системд бүртгүүлэхийн тулд и-мэйл хаяг, эцэг эхийн регистр, гар утасны дугаараа өргөдөл дээрээ бичиж өгнө.

Материалуудыг бүрдүүлэн бүртгэлийн нэгдсэн албаны Б зааланд ажилтан В.Сарантуяа,  Л.Пунсалдулам нарт өгнө үү.

ШУТИС. БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН АЛБА

2019-08-15