Нийслэлийн Сүхбаатар дүүргээс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” өдөрлөг зохион байгуулна.
ganbii

Сүхбаатар дүүргийн харъяа их дээд сургуулийн оюутан залуучууд, ЕБС-ийн сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн сурталчилгаа мэдээлэл өгөх болон бусад олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 Энэхүү ажлын хүрээнд Сүхбаатар дүүргээс Эрүүл мэнд, нийгмийн даатгал, татварын алба зэрэг үйлчилгээний газрууд ажиллаж нэг цэгийн үйлчилгээг үзүүлнэ. Мөн уралдаан тэмцээн зохион байгуулж хүүхэд, эцэг, эх, оюутан залуучуудыг шалгаруулан шагнан урамшуулж, азтанг шалгаруулах юм байна.

Энэ өдөр Үндэсний соёл, амралтын хүрээлэнд бүх тоглоом,  үйлчилгээндээ 50%-ийн хямдрал үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Иймд оюутан залуус болон багш нар хүүхдүүдийнхээ хамт очиж оролцохыг хүсэж байна.

Өдөрлөг 2019 оны 05 сарын 17-ний 11:00-16:00 цагт Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болно.

Оюутны соёл, үйлчилгээний алба