2019 оны 06-р сарын 23 - 07-р сарын 03 хооронд манай сургууль Солонгосын Гённамын инженерийн сургуультай хамтран “English Summer Camp” олон улсын оюутны англи хэлний зуны сургалт зохион байгуулна.
Уг сургалтанд манай ШУТИС-ийн салбар сургууль тус бүрээс нэг нэг оюутан /нийт 10 оюутан/ сонгон шалгаруулж хамруулна.
Багш нар энэ талаар оюутнууддаа зар тараагаарай. Багш бүр энэ сургалтанд хамрагдах хүсэлтэй 1-2 оюутнаа 5 сарын 08 – 10 хооронд бүртгүүлнэ үү. (мэргэжлийн англи хэл судалж буй оюутан илүү тохиромжтой)
Оюутанд тавигдах шаардлага:
1. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, сонсоод ойлгох, ярих чадвар сайтай байх
2. Идэвхи санаачлагатай, хариуцлагатай
3.Сургалтын хугацаанд хоцорч, таслахгүй, бүрэн гүйцэд хамрагдах
4.Сургалттай холбоотой өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай хийх чадвартай байх
Оюутан өөрийн мэдээллээ forlanmes@yahoo.com хаяг руу явуулж бүртгүүлнэ. Мэдээлэл авах утас 88825818, 88149093
1. Нэр
2. Оюутны код
3. Сургууль
4. Мэргэжил
5. Утасны дугаар
6. И-мэйл хаяг
ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛЬ
АНГЛИ ХЭЛНИЙ ТЭНХИМ ГХС
Монголын Алт" (МАК) ХХК 1300 гаруй нээлттэй ажлын байр зарлалаа
МИРАПРО компанийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
“ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Доктор Авто Сүлжээ ХХК-д Механик зөвлөхийн ажилд урьж байна
Япон улсын Нийгата технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа Механик инженерийн бакалаврын 2+2 хөтөлбөрт оюутан сонгон шалгаруулна.