Шинжлэх ухаан, технологийн их сургууль Карьер хөгжлийн төвтэй хамтран оюутнуудын ажлын байран дахь хандлага, ур чадварыг тодорхойлох зорилгоор /Professional Profile/- тестээр ШУТИС-ийн төгсөх курсын оюутнуудыг оношилж, ажлын байранд зуучлах ICareer.mn платформ вэб сайтад оюутнуудын мэдээллийг үнэ төлбөргүйгээр байршуулах ажлыг хэд хэдэн үе шаттайгаар зохион байгуулахаар бэлдэж байна.
Тиймээс уг арга хэмжээний эхний шат буюу “ТОХИРОХ АЖИЛД НЬ ЗӨВ ХҮНИЙГ- 2019” танилцуулах лекц, тестийн арга хэмжээг 2019 оны 04-р сарын 25-ны өдрийн 1330-1700 цагт ШУТИС-ийн I байрны 327 тоот хурлын танхимд зохион байгуулах гэж байгаа тул төгсөх курсын оюутнууд идэвхитэй оролцоно уу.
ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Карьер хөгжлийн төв
Монголын Алт" (МАК) ХХК 1300 гаруй нээлттэй ажлын байр зарлалаа
МИРАПРО компанийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
“ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Доктор Авто Сүлжээ ХХК-д Механик зөвлөхийн ажилд урьж байна
Япон улсын Нийгата технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа Механик инженерийн бакалаврын 2+2 хөтөлбөрт оюутан сонгон шалгаруулна.