“Сүмитомо Корпораци”-ийн тэтгэлэг олгох хөтөлбөр
ganbii

Хөтөлбөрийн зорилго:

Азийн хөгжиж буй улс орнуудын лидер болох шилдэг оюутнуудыг дэмжихэд тус тэтгэлгийн зорилго оршино.

"Сүмитомо Корпораци"-ийн тэтгэлэг олгоход баримтлах зүйл:

  • Нэг жилд нийт 20 оюутанд тэтглэг олгох бөгөөд нэг оюутанд олгох тэтгэлэгийн хэмжээ жилд 500 доллартай тэнцэх хэмжээний төгрөг байна.
  • Нэг оюутанд 4 жил хүртлэх хугацаанд тэтглэг олгох бөгөөд жил бүр суралцсан байдлыг харгалзан, 3,0-аас дээш голч дүнтэй суралцсан тохиолдолд тэтгэлгийг сунгах бололцоотой.
  • Эхний шатны шалгаруулалт ШУТИС дээр зохион байгуулах бөгөөд оюутны бүрдүүлсэн материал, тавигдах шаардлага, эссэ бичсэн байдлыг харгалзан үзнэ. Эцсийн шалгаруулалтыг "Сумитомо корпораци"-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас хийх бөгөөд оюутны бүрдүүлсэн материал, эссэ болон ярилцлагын дүнг харгалзана.
  • Зөвхөн эхний шатанд тэнцсэн оюутантай холбогдон ярилцлагын цагийг зарлана.

Тавигдах шаардлага:

1.Зөвхөн ШУТИС-ийн бакалаврын 1-р курсын оюутан байх

2.30-с доош насны Монгол улсын иргэн байх

3.Төрийн сангийн зээл болон бусад ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагүй байх (өөр тэтгэлэгт давхар өргөдөл өгөөгүй байх)

4.Сурлагын голч дүн 3,0 буюу түүнээс дээш байх

5.Санхүүгийн хувьд зайлшгүй дэмжлэг авах шаардлагатай байх

6.Аливаа хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байх

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт, эссэ (Эссэг өөрийн сонгосон сэдвийн дагуу бичнэ үү)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Сургуулийн болон албан ёсны тодорхойлолт
  • Нийт суралцсан хугацааны голчийг улирал тус бүрээр гарган, дэд захиралаар баталгаажуулах
  • 1-р курсын оюутнууд Ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулан авчирах
  • Хорооны тодорхойлолт /гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын тухай мэдээллийг багтаана/
  • Үзүүлсэн амжилтуудын гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар  (нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)

Тэтгэлэг үргэлжлүүлэн авах оюутнууд дүнгийн албан ёсны тодорхойлолтыг (Нийт суралцсан хугацааны голчийг улирал тус бүрээр гарган, дэд захиралаар баталгаажуулах) доорх хугацаанд багтаан авчирч өгнө үү.

Материалыг 2019 оны 03 сарын 29 (Баасан)-ний өдрийг дуустал ШУТИС-ийн Төв байрны 2 давхарт 218 тоотод /Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба/ хүлээн авна.

Хугацаа хоцорсон болон дутуу материалыг авах боломжгүй ба бүрдүүлсэн материалыг эргүүлж олгохгүй болно.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба