2018 оны эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй оюутан суралцагчдын анхааралд!!!
ganbii

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасны дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагддаг бүрэлдэхүүн сургуулийн оюутан суралцагчид 2018 оны Эрүүл мэндийн даатгалын шимтгэл болох нэг сард 2400 төгрөг, нэг жилд 28800 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны дотор төлж эрүүл мэндийн даатгалаа бүрэн хамрагдана уу.    

Урд оны эрүүл мэндийн даатгал /2016 он 23040 төгрөг, 2017 он 28800 төгрөг/-ыг төлөөгүй бол заавал нөхөн төлнө. Оюутан сурагчид та бүхэн иргэний үүргээ биелүүлэн Эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдана уу.

Жич: 19 нас хүрээгүй оюутнуудын даатгалыг төр хариуцах тул мөнгө төлөх шаардлагагүй болно.

Хан-Уул дүүргийн эрүүл мэнд нийгмийн даатгалын  хэлтэс

Төрийн банк       105 400 012 088

Капитрон банк   300 800 2788

Хаан банк           562 225 1475

Голомт банк       210 511 3219

Оюутны соёл, үйлчилгээний албa