БНСУ-ын “POSCO TJ PARK” сан нь 7 дох жилдээ бакалавр оюутны сургалтын төлбөрийн тэтгэлийг олгох гэж байна.
Нийт 10 бакалавр оюутанд тэтгэлэг олгох бөгөөд тэтгэлэгийн хэмжээ оюутан тус бүрд 700 ам.доллар байна.
Тавигдах шаардлага:
- ШУТИС-д амжилттай суралцаж буй баклавар түвшний 1,2,3-р курст суралцдаг байх.
- Сургалтын үнэлгээний голч 3,0-оос дээш байх
- Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг авах шаардлагатай байх
- Эрдэм шинжилгээний хурал, урлаг спортын арга хэмжээнд идэвхитэй амжилттай оролцдог байх
- Тєрийн сангийн зээл болон бусад ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагvй байх нь давуу тал болно
Бүрдүүлэх материал:
- Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт /Эндээс татаж авна уу/
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/
- Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт
- Нийт суралцсан хугацааны голчийг улирал түс бүрээр гарган, дэд захиралаар баталгаажуулах
- Хорооны тодорхойлолт / гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын тухай мэдээллийг багтаасан байх/
- Жич: Орон нутгийн оюутнууд мэйл болон факсаар авах боломжтой
Email: bolortuya@must.edu.mn
Гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/
- Зөвхөн оюутан байх хугацаанд үзүүлсэн амжилтыг хавсаргана.
- 1-р курсын оюутнууд сүүлийн 2 жилийн амжилтыг хавсаргаж болно
Тэтгэлэг үргэлжлүүлэн авах оюутнуудын анхааралд:
Материалыг 2018 оны 04 сарын 11-ний өдрийг дуустал ШУТИС-ийн Төв байрны 2 давхарт 218 тоотод /Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба/ хүлээн авна.
Хугацаа хоцорсон болон дутуу материалыг авах боломжгүй бөгөөд бүрдүүлсэн материалыг эргүүлж олгохгүй болно.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
11-329081
Монголын Алт" (МАК) ХХК 1300 гаруй нээлттэй ажлын байр зарлалаа
МИРАПРО компанийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
“ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Доктор Авто Сүлжээ ХХК-д Механик зөвлөхийн ажилд урьж байна
Япон улсын Нийгата технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа Механик инженерийн бакалаврын 2+2 хөтөлбөрт оюутан сонгон шалгаруулна.