“СУМИТОМО КОРПОРАЦИ”-ИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨР
ganbii

“Сумитомо Корпораци”-ийн тэтгэлэг олгох хөтөлбөр

 

 Хөтөлбөрийн зорилго:

Азийн хөгжиж буй улс орнуудын ирээдүйн лидер болох шилдэг оюутнуудыг дэмжихэд тус тэтгэлгийн зорилго оршино.

“Сумитомо Корпораци”-ийн тэтгэлэг олгоход баримтлах зvйл:

  • Нэг жилд нийт 20 оюутанд тэтгэлэг олгох бөгөөд нэг оюутанд олгох тэтгэлгийн хэмжээ жилд 500 доллартай тэмцэх хэмжээнийтөгрөг байна.
  • Нэг оюутанд 4 жил хүртэлх хугацаанд тэтгэлэг олгох бөгөөд жил бүр суралцсан байдлыг харгалзан, 3.0-аас дээш голч дүнтэй суралцсан тохиолдолд тэтгэлэгийг сунгах бололцоотой.
  • Эхний шатны шалгаруулалт ШУТИС дээр зохион байгуулах бөгөөд оюутны бүрдүүлсэн материал, тавигдах шаардлага, эссэ бичсэн байдлыг харгалзан үзнэ. Эцсийн шалгаруулалтыг “Сүмитомо корпараци”-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газраас хийх бөгөөд оюутны бүрдүүлсэн материал, эссэ болон ярилцлагын дүнг харгалзана.
  • Зөвхөн эхний шатанд тэнцсэн оюутантай холбогдон ярилцлагын цагийг зарлана.

Тавигдах шаардлага:

  1. ШУТИС-ийн бакалаврын өдрийн ангийн оюутан байх 
  2. 30-аас доош насны, Монгол улсын иргэн байх
  3. Тєрийн сангийн зээл болон бусад ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагvй байх
  4. Сурлагын үнэлгээний голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх
  5. Санхүүгийн хувьд зайлшгүй дэмжлэг авах шаардлагатай байх
  6. Аливаа хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байх

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт, эссэ (Эссэг өөрийн сонгосон сэдвийн дагуу бичнэ үү)Татаж авах
  • Иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)
  • Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт

Нийт суралцсан хугацааны голчийг улирал түс бүрээр гарган, дэд захиралаар баталгаажуулах

1-р курсын оюутнууд Ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулан авчрах

  • Хорооны тодорхойлолт /гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын тухай мэдээлэлийг багтаана/

Жич: Орон нутгийн оюутнууд тодорхойлолтоо bolortuya@must.edu.mn цахим шуудангаар илгээх боломжтой.

  • Үзүүлсэн амжилтуудын гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар(нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)

1-2-р курсын оюутнууд сүүлийн 2 жилийн амжилтыг хавсаргаж болно.

3-4-р курсын оюутнууд зөвхөн оюутан байх хугацааны амжилтыг хавсаргана уу.

 

Тэтгэлэг үргэлжлүүлэн авах оюутнууд дүнгийн албан ёсны тодорхойлолт (Нийт суралцсан хугацааны голчийг улирал түс бүрээр гарган, дэд захиралаар баталгаажуулах) доор хугацаанд багтаан авчирч өгнө үү.

Материалыг 2018 оны 03 сарын 22 (Пүрэв)ы өдрийг дуустал ШУТИС-ийн Төв байрны 2 давхарт 218 тоотод /Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба/ хүлээн авна.

Хугацаа хоцорсон болон дутуу материалыг авах боломжгүй бөгөөд бүрдүүлсэн материалыг эргүүлж олгохгүй болно.

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба

11-329081