IAESTE-ийн шугамаар гадаадад мэргэжлээрээ дадлага хийх сонирхолтой оюутнуудад
ganbii

IAESTE олон улсын оюутан солилцооны байгууллагын шугамаар мэргэжлээрээ гадаад улсуудад (хавсралтанд заасан) мэргэжлээрээ дадлага хийх сонирхолтой оюутнуудыг 2018 оны ээлжит сонгон шалгаруулалтад оролцуулна. Шалгаруулалтанд оролцох хүсэлтэй оюутнууд 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны 218 тоот өрөөнд доорх бичиг баримтыг бүрдүүлэн ирж бүртгүүлнэ үү. Үүнд:

  1. Цахим үнэмлэх (хуулбар)
  2. Оюутны үнэмлэх (хуулбар)
  3. Сургуулийн тодорхойлолт, дүнгийн хуудас /Голч 3.0-с дээш/
  4. Шалгалтын хураамж 5000 төгрөг (Хураамжийг: Дансны дугаар: 1102928189 Голомт банк, Хүлээн авагч: Эрдэм шинжилгээ, инновацийн газар, Гүйлгээний утга: IAESTE бүртгэлийн хураамж ГХХАА-нд  гэж төлнө үү. Мөн төлбөрийн баримтаа авч ирнэ үү)

Жич: Шалгаруулалтанд орохыг хүсэгчид дараах мэргэжил, курс, ажилд тавигдах болон гадаад хэлний шаардлагыг хангасан байхыг анхаарна уу. TOEFL, IBT, IELTS зэрэг шалгалтын оноотой бол онооны хуудсаа авч ирнэ үү.

 

IAESTE MONGOLIA – 2018 оны офферууд

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба

IAESTE Монгол