Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайдын Дугаар А/01 тушаалыг үндэслэн Механик, тээврийн сургууль дээр Металлург, Машин үйлдвэрлэл, Метал боловсруулалтын салбарын мэргэжилтэнд мэргэшсэн инженерийн зэрэг олгох 150 цагийн сургалтыг 2018 оны 01 дугаар сарын 02-оос 2018 оны 01 дүгээр сарын 17-ны хооронд явуулах болсон тул хамрагдах хүсэлтэй инженер техникийн ажилтнууд 2017 оны 12 сарын 25-ны дотор материалаа ирүүлнэ үү. Сургалтанд хамрагсдын бүрдүүлэх материалын маягтыг эндээс татаж авна уу.
Жич: Мэргэшсэн инженер гэх мэргэжлээрээ 5-аас доошгүй жил үйлдвэрлэл дээр тогтвортой ажилласан, батламжид заасан эрхлэх ажил үйлчилгээний хүрээнд инженерийн тооцоолол хийх, үйлдвэрлэлийн технологийн процесс, туршилт, тохируулга, зүгшрүүлэлт, засвар үйлчилгээ зэрэг ажлыг удирдан гүйцэтгэх, гүйцэтгэлд хяналт тавих чадавхитай, техникийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн, эрх зүйн мэдлэгтэй мэргэшлийн өндөр ёс зүйтэй, тангараг өргөсөн инженер байна.
Холбоо барих утасны дугаар: 99089277, 89017727
Монголын Алт" (МАК) ХХК 1300 гаруй нээлттэй ажлын байр зарлалаа
МИРАПРО компанийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
“ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Доктор Авто Сүлжээ ХХК-д Механик зөвлөхийн ажилд урьж байна
Япон улсын Нийгата технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа Механик инженерийн бакалаврын 2+2 хөтөлбөрт оюутан сонгон шалгаруулна.