Мицубиши корпарацийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
ganbii

/БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОР ОЮУТНУУДЫН АНХААРАЛД/

Дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгжтэй Японы тэргүүлэх зэргийн худалдааны компани болох Мицубиши Корпараци нь 7 дахь жилдээ бакалавр, магистр, докторын түвшний оюутны сургалтын төлбөрийн тэтгэлгийг олгох гэж байна. Энэхүү тэтгэлэгийн зорилго нь Монгол улсын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ирээдүйтэй шилдэг оюутнуудыг дэмжихэд оршино.

Ерөнхий зарчим:

  1. Нийт 10 оюутанд /бакалавр-7, магистрант, докторант-3/ тэтгэлэг олгох бөгөөд тэтгэлгийн хэмжээ оюутан тус бүрд 1,000,000 төгрөг байна.
  2. Материал илгээж буй оюутан бүр өгөгдсөн сэдвийн дагуу эссэ бичнэ. /Эхний шатны шалгаруулалт ШУТИСдээр явагдах бөгөөд оюутны бүрдүүлсэн материал, тавигдах шаардлагууд, эссэг харгалзан үзнэ./
  3. Эцсийн шалгаруулалтыг Мицубиши Корпарацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газартявуулах бөгөөд оюутны бүрдүүлсэн материал болон эссэг харгалзан шалгаруулна.

Тавигдах шаардлага:

  1. ШУТИС-д амжилттай суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний оюутан байх
  2. Бакалаврын оюутны хувьд  2,3,4-р курст суралцдаг байх
  3. Сургалтын үнэлгээний голч 3,2-оос дээш байх
  4. Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг авах  шаардлагатай байх
  5. Эрдэм шинжилгээний хурал, урлаг спортын арга хэмжээнд идэвхитэй, амжилттай оролцдог байх

Бүрдүүлэх материал:

  1. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт, эссэ /татаж авах/
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт /нийт суралцсан хугацааны голчийг улирал түс бүрээр гарган дэд захирлаар баталгаажуулах/
  4. Хорооны тодорхойлолт / гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын тухай мэдээлэлийг багтаана/

Жич: Орон нутгийн оюутнууд тодорхойлолтоо bolortuya@must.edu.mn цахим шуудангаар илгээх боломжтой.

  1. Багшийн тодорхойлолт- Оюутны талаар холбогдох салбар, тэнхимийн эрхлэгч, профессор, зөвлөх багшийн аль нэгнээс тодорхойлолт авах
  2. Гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/ - Оюутан байх хугацааны амжилтыг тусгасан байх /Бакалаврын 2-р курсын оюутнууд сүүлийн 3 жилийн амжилтыг тусгасан байж болно./

Материалыг 2017 оны 10 сарын 13-ны өдрөөс 11-р сарын 3-ны өдрийг дуустал ШУТИС-ийн Төв байрны 2 давхарт 218 тоотод /Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба/ хүлээн авна. Лавлах зүйл байвал 329081 утсаар холбогдоно уу.

Жич: Хугацаа хоцорсон болон дутуу материалыг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба