Хөтөлбөрийн зорилго:Азийн хөгжиж буй улс орнуудын ирээдүйн лидер болох шилдэг оюутнуудыг дэмжихэд энэ тэтгэлгийн зорилго оршино.
“Сумитомо Корпораци”-ийн тэтгэлэг олгоход баримтлах зvйл: - Нэг жилд нийт 20 оюутанд тэтгэлэг олгох бөгөөд нэг оюутанд олгох тэтгэлгийн хэмжээ жилд 1,000,000 төгрөг байна.
- Нэг оюутанд 4 жил хүртэлх хугацаанд тэтгэлэг олгох бөгөөд жил бүр суралцсан байдлыг шалган, 3.0-аас дээш голч дүнтэй суралцсан тохиолдолд тэтгэлэгийг сунгах бололцоотой
- Эхний шатны шалгаруулалт ШУТИС дээр зохион байгуулах бөгөөд оюутны бүрдүүлсэн материал, тавигдах шаардлага, эссэ бичсэн байдлыг харгалзан үзнэ. Эцсийн шалгаруулалтыг “Сүмитомо корпараци”-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газраас хийх бөгөөд оюутны бүрдүүлсэн материал, эссэ болон ярилцлагын дүнг харгалзана.
- Зөвхөн эхний шатанд тэнцсэн оюутантай холбогдон ярилцлагын цагийг зарлана.
Тавигдах шаардлага: - ШУТИС-ийн бакалаврын өдрийн ангийн 1 болон 3-р курсын оюутан байх
- 30-аас доош насны, Монгол улсын иргэн байх
- Тєрийн сангийн зээл болон бусад ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагvй байх
- Сурлагын үнэлгээний голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх
- Санхүүгийн хувьд зайлшгүй дэмжлэг авах шаардлагатай байх
- Аливаа хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байх
Бүрдүүлэх бичиг баримт: - Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт, эссэ /Эссэг өөрийн сонгосон сэдвийн дагуу бичнэ үү. /
Сэдвийг татаж авах бол энд дарна уу - Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/
- Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт
- Нийт суралцсан хугацааны голчийг улирал түс бүрээр гарган, дэд захиралаар баталгаажуулах/
- 1-р курсын оюутнууд Ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулан авчрах
- Хорооны тодорхойлолт /гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын тухай мэдээллийг багтаасан байх/.
- Үзүүлсэн амжилтуудын гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/
- 3-р курсын оюутнууд зөвхөн оюутан байх хугацаанд үзүүлсэн амжилтыг хавсаргана.
- 1-р курсын оюутнууд сүүлийн 2 жилийн амжилтыг хавсаргаж болно.
Тэтгэлэг үргэлжлүүлэн авах оюутнуудын анхааралд: 1. Албан ёсны дүнгийн тодорхойлолт
Материалыг
2017 оны 03 сарын 09-ний өдрийг дуустал ШУТИС-ийн Төв байрны 2 давхарт 218 тоотод /Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба/ хүлээн авна.
Хугацаа хоцорсон болон дутуу материалыг авах боломжгүй бөгөөд бүрдүүлсэн материалыг эргүүлж олгохгүй болно.
Жич: Оюутнууд бүрдүүлсэн бүх материалаа
bolortuya@must.edu.mn хаягаар PDF-file хэлбэрээр давхар илгээнэ үү.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
11-329081