ШУТИС, World Edupia Pathway компанитай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын их сургуулиудын бакалавр, магистрантур, докторантурт ШУТИС-ийн залуу багш, төгсөгч, суралцагч оюутныг “Магистр, докторантурын тэтгэлэгт хөтөлбөр”, “Оюутан солилцооны хөтөлбөр”-т тэтгэлэгтэйгээр суралцах боломж нээгдлээ.
БНСУ-д магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрА. Чүнбүк их сургууль
Мэргэжил:
Хими
Химийн инженер
Микро-организм
Физик
Хот төлөвлөлт /цэцэрлэгжүүлэлт/
Хүрээлэн буй орчны инженер
Хүнсний инженер
Цахилгааны инженер
Электроникийн инженер
Мэдээлэл холбоо
Радио холбоо
Робот хэмжилт
Хагас дамжуулагч
Компьютер
Компьютерийн инженер
Б. Солонгосын ШУТБоловсролын их сургууль
Мэргэжил:
Автын инженер
Мехатроник
Цахилгаан, электроник, холбоо
Компьютерын инженер
Дизайны инженерчлэл
Барилгын инженер
Эрчим хүч шинэ материал химийн инженер
Тавигдах шаардлага:
ШУТИС-ийн 4-р курсийн оюутан байх. Төгсөгчийн хувьд төгсөөд 2 жилээс хэтрээгүй байх. Мэргэжлээрээ ажиллаж буй бол хязгаарлалт байхгүй.
Бакалаврын мэргэжил магистрын мэргэжилтэй адил байх.
Үнэлгээний голч дүн 3.2-оос дээш байх.
Бүрдүүлэх материал (англи хэлээр):
Анкет (Гадаад хэлний институт / I-421 тоотоос авах)
Дүнгийн хуудас
Суралцах төлөвлөгөө (Study plan)
Өөрийн танилцуулга (CV)
Диплом эсвэл төгсөх нь үнэн болох сургуулийн тодорхойлолт
Профессор багшийн тодорхойлолт (Recommendation Letter)
Тэтгэлэгийн хэмжээ:
БНСУ-ын Боловсролын яамны тэтгэлэг 1 улиралд 3600.000-6600.000 вон, удирдагч багшаас өгөх амьжиргааны тэтгэлэг хэрэгжиж буй төслөөс хамаарч өөр өөр байна.
Жич: Материалыг тухайн сургуулийн магистр, доктор оюутан авахаар захиалсан удирдагч багш руу явуулж, удирдагч багш сонгон шалгаруулалт хийх бөгөөд сонгогдсон оюутан ГХИ-д 4 сарын хугацаатай солонгос хэлний бэлтгэлд сууж, шаардлагатай тохиолдолд 7, 8 дугаар сард БНСУ-д үргэлжлүүлэн хэлний бэлтгэлд суусны дараа 9 сараас үндсэн мэргэжлээр сурна. ГХИ-д сурах хэлний сургалтын төлбөр:
Анхан шат /TOPIK 1, 2/ 160цаг - 800 000 төгрөг
Дунд шат /TOPIK 3, 4/ 160цаг - 800 000 төгрөг
Бүртгэл: 2017 оны 2 сарын 15 хүртэл
Оюутан солилцооны хөтөлбөрА. Чүнбүк их сургууль
Мэргэжил:
http://www.chungbuk.ac.kr/site/english/sub.do?key=473 линкээр орж харна уу.
Б. Солонгосын ШУТБоловсролын их сургууль
Мэргэжил:
http://www.koreatech.ac.kr/eng/sub02_00.do линкээр орж харна уу.
В. Дэгү католик их сургууль
Мэргэжил:
http://global.cu.ac.kr/home/us/academics/departments_and_courses/ линкээр орж харна уу
Г. Хангён их сургууль
Мэргэжил:
http://www.hknu.ac.kr/web/eng/u_01_01 линкээр орж харна уу.
Тавигдах шаардлага:
ШУТИС-ийн оюутан байх.
Үнэлгээний голч дүн 2.8-аас дээш байх.
Бүрдүүлэх материал (англи хэлээр):
(CV)
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
Дүнгийн хуудас
Сургуулийн тодорхойлолт
Суралцах төлөвлөгөө (Study plan)
Профессор багшийн тодорхойлолт (Recommendation Letter)
Жич: Материалыг тухайн сургуулийн гадаад харилцааны албанд явуулж тухайн оюутныг сургах салбар тэнхим сонгон шалгаруулалт хийх бөгөөд сонгогдсон оюутан ГХИ-д 4 сарын хугацаатай солонгос хэлний бэлтгэлд сууж, 7, 8 дугаар сард БНСУ-д үргэлжлүүлэн хэлний бэлтгэлд суусны дараа 9 сараас үндсэн мэргэжлээр сурна. ГХИ-д сурах хэлний сургалтын төлбөр сарын 400000 төг, БНСУ-д суралцах хэлний сургалтын төлбөр үнэгүй.
Холбогдох хаяг: Гадаад хэлний институт (I-421 тоот)
11-321974, 88064063 /М.Нямдолгор/
99049940 /Н.Мэнд/