МОНГОЛ | ENGLISH

Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхий Сайдын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

2018-10-22 17:51:39


Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авъяас, ур  чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор үлгэр жишээ  онцгой амжилт  гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно.

Тавигдах шаардлага

Дараах шалгуур үзүүлэлтийг 50-иас дээш хувьтай  хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно. Үүнд:

  • Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр  үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачилга гаргасан байх;
  • Сайн санааны үндсэн дээр нийгмийн сайн сайхны тусын тулд бусдыгаа манлайлан  идэвхи зүтгэл гаргаж үлгэр жишээ болохуйц ажлыг санаачлан зохион байгуулсан, эерэг өөрчлөлтөөр бусдадаа үлгэр дуурайл болсон байх;
  • Монгол хэл, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан түүнийг өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн байх;
  • Суралцаж байгаа мэргэжлээрээ амжилттай суралцаж бусдад үлгэр дуурайл болсон, улс орны хөгжилд эерэг үр нөлөө үзүүлэхүйц судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан, оновчтой үр дүнтэй бодлого төлөвлөгөө, зөв шийдэл, арга барил бүхий нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөр санаачлан бичиж хэрэгжүүлсэн;

Тэтгэлгийн хэмжээ

Тэтгэлгийн болзол хангасан 40 хүртэлх суралцагчид жил бүр Монгол Улсын Ерөнхий сайдын гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагнал болох 1.000.000  төгрөг олгоно.

Материал хүлээн авах, шалгаруулалт

Тэтгэлэгт нэр дэвшигчийн дор дурдсан бичиг, баримтыг 10 дугаар сарын 31-ний дотор сургуулийн оюутны холбоо нь шалгаруулж, болзол хангасан оюутнуудын материалыг Оюутны соёл, үйлчилгээний албанд ирүүлнэ

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг http://www.legalinfo.mn/annex/details/6653?lawid=9882 татаж авч бөглөх;
  • Сурлагын амжилт, ур чадвараа баталгаажуулсан сургуулийн захиргааны болон оюутны холбооны тодорхойлолт, гэрчилгээ, батламжийн хуулбар, бичиж хэрэгжүүлсэн төслийн үр дүнгийн тухай танилцуулга;
  • Хэвлүүлсэн илтгэл, өгүүллийн хувь, медаль, шагнал, өргөмжлөл, гэрчилгээ, патент болон тухайн шинэ технологи, бүтээгдэхүүн материалыг хүлээн зөвшөөрсөн салбарын эрх бүхий байгууллагын шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Холбогдох арга хэмжээ, олон нийтийн ажлыг хамтран зохион байгуулсан байгууллагын тодорхойлолт, тухайн арга хэмжээний зорилго зорилт, үр дүнгийн талаар холбогдох мэдээлэл, дүрс бичлэг, фото зураг;
  • Хадгалан хамгаалж, өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байгаа уламжлалт ёс заншил, ургийн бичиг, соёлын биет болон биет бус өвийн талаархи богино хэмжээний танилцуулга, дуут ба дүрс бичлэг, түгээн дэлгэрүүлж байгааг нотлох  бусад материалууд;
  • Оюутан өөрөө  500 үгэнд багтаан эссэ бичиж ирүүлнэ.

ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

ЗАРЛАЛ

Ажил олгогч, төгсөгч оюутны уулзалт арга хэмжээнд урьж байна

2019-06-15 14:09:08


Ажилд урьж байна

2019-06-06 12:31:00


ШУТИС-ийн “Шилдэг төгсөгч” шалгаруулна

2019-05-31 16:02:55


Нийслэлийн Сүхбаатар дүүргээс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” өдөрлөг зохион байгуулна.

2019-06-13 14:27:45


"Багшийн туслах оюутан" клубийн 30 онооны шалгалтанд бэлтгэх зорилтот хичээл явагдаж байна

2019-05-11 10:46:52


"English Summer Camp" зуны сургалтанд урьж байна

2019-05-09 10:58:25


English Summer Camp Program for Engineering Students at MUST, UB, Mongolia and at GTech

2019-05-09 10:48:25


"Аз жаргалтайгаар суралцах нь" семинар болно

2019-05-08 09:14:28


Сүмитомо корпорацийн тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргасан оюутнуудын анхааралд!

2019-04-26 16:01:34


ШУТИС-ийн Механик,тээврийн сургууль, Япон улсын Нийгата технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа Механик инженерийн бакалаврын 2+2 хөтөлбөрт оюутан сонгон шалгаруулна.

2019-04-25 07:53:47


Нийт профессор багш, оюутнуудын анхааралд

2019-04-24 10:07:17


“Тохирох ажилд нь зөв хүнийг-2019”

2019-04-18 12:25:00


Scholarships for MUST Students to pursue Masters and PhD in Electro-Mechanical Engineering in National Ilan University, Taiwan.

2019-04-17 13:49:08


БНХАУ-ын Зиансу мужийн Xuzhou хотын Jiangsu Normal University-д тэтгэлэгтэй суралцахыг урьж байна

2019-04-17 10:34:55


Чанарын менежментийн 7 хоног

2019-04-15 08:57:40


“JOB FAIR 2019” АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙН ХӨТӨЛБӨР

2019-04-15 09:20:05


Төгсөгч оюутнуудын анхааралд

2019-04-12 10:20:51


БНСУ-ын их дээд сургуулиудын танилцуулга, тэтгэлэгттэй суралцах боломжууд

2019-03-27 17:55:31


Эрдэм шинжилгээний хурлын урилга, хөтөлбөр

2019-03-27 13:24:38


Бакалавр, магистрант оюутны эрдэм шинжилгээний хурал

2019-03-22 16:13:39


Бусад зарлал



МехТС Бакалаврын хөтөлбөрүүд


МИС-Миний сургууль