МОНГОЛ | ENGLISH
Монгол улсад анхны механик инженер бэлтгэж эхэлснийг Механик, тээврийн сургууль (МехТС) байгуулагдсан түүхэн үе хэмээн үздэг ба өдгөө байгууллагдаад 55 жилтэйгээ золгож байна. Манай сургууль нь 2014 оноос ШУТИС-д явагдсан бүтцийн өөрчлөлтөөр Механик, тээврийн сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Тээврийн, Механик-мехатроникийн, Машин үйлдвэрлэлийн, Техникийн механикийн гэсэн үндсэн 4 тэнхим салбарт 2000 орчим оюутан (бакалавр 1800, магистр 150, доктор 50) суралцаж, 100 гаруй багшлах бүрэлдэхүүн ажиллаж (40 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой) байна. МехТС нь мэргэжлийн 30 орчим лаборатори, 37000 орчим ном сурах бичгийн фонд бүхий 220 оюутны суудал, 2 уншлагын танхимтай номын сан, 250 оюутны дотуур байр, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Эрдэм шинжилгээний 2 төвтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. 2014 оноос ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн бүх хөтөлбөрт Олон улсын CDIO системийг нэвтрүүлж, инженерийн боловсролын хөтөлбөрийг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Энэхүү сургалтын гол зорилго нь оюутнуудад онолын мэдлэг олгохоос гадна бусад хувь хүний чадваруудыг эзэмшүүлэх, шинэ бүтээгдэхүүн зохион бүтээх ур чадвар суулгах, мөн бүтээлч сэтгэлгээний арга технологи, ур чадварыг эзэмшүүлэх явдал юм.

Сургуулийн түүхэн товчоо

- 1964 он: Энерги, механикийн факультет
- 1969 он: Механик технологи, автоинженерийн факультет
- 1982 он: Механик технологийн факультет
- 1992 он: Тээврийн сургууль
- 1994 он: Механик инженерийн сургууль
- 2014 он: Механик, тээврийн сургууль

ЗАРЛАЛ

МехТС-ийн оюутнуудын анхааралд!

2020-03-09 10:50:26


ШУТИС-ийн 2019/2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистрантурын сургалтад элсэгчдийн анхааралд

2020-01-29 20:19:41


МехТС-ийн оюутнуудын анхааралд!

2020-01-29 20:16:36


МЭДЭГДЭЛ: ШУТИС-ийн нийт профессор багш, ажилтнууд, оюутан суралцагчдын анхааралд

2020-01-26 16:54:20


S.CE102 Харилцааны англи хэл хичээлийн кредит шууд тооцох шалгалт өгөх оюутнуудын анхааралд

2020-01-16 08:50:36


Ажлын байранд урьж байна.

2020-01-07 12:12:29


Металлург, Машин үйлдвэрлэл, Метал боловсруулалтын салбарын мэргэжилтэнд мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалт зохион байгуулна.

2019-12-16 14:17:17


Европын холбооны их, дээд сургуулиудад сурцгаая!

2019-12-02 17:41:32


БНСУ-ын Дангүг Их сургууль, Чүнбүг их сургуульд суралцах “Оюутан солилцооны хөтөлбөр” -т суралцахыг урья

2019-10-23 11:40:48


"Оюунлаг ирээдүй 2019" уралдаанд оролцохыг урьж байна!

2019-10-23 11:39:16


Нийт багш, оюутнуудын анхааралд

2019-10-02 12:47:49


МИЦУБИШИ корпoрацийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

2019-09-30 16:51:17


Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн оюутан залуустай уулзах “Бид ирээдүйн эзэд” өдөрлөгт оролцохыг урьж байна

2019-09-18 14:41:51


ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвд Хепатит В,С вирусийн шинжилгээг үнэ төлбөргүй авч байна

2019-09-13 09:03:30


On Behalf of the Organizing Committee of International Conference of “DEVELOPMENT AND RESEARCH ON ADVANCED TECHNOLOGY OF NEW MATERIALS” which is organizing under the 60th Anniversary of MUST we are cordially inviting you Ulaanbaatar, Mongolia.

2019-09-11 11:56:19


"Оюу толгой" компани тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.

2019-09-11 10:28:01


ИЭК-Монгол ХХК нэрэмжит “ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” 2019-2020 Оюутны тэтгэлэгт хөтөлбөр

2019-09-05 10:57:39


Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг зарласан байна

2019-09-02 11:09:20


ШУТИС-ийн элсэгч оюутанд чиглэсэн “Амжилттай суралцах нь” лекц болно

2019-09-02 09:45:02


Профессор, багш, ажилтан, оюутнуудын анхааралд

2019-09-02 09:43:44


Бусад зарлал



МехТС Бакалаврын хөтөлбөрүүд


МИС-Миний сургууль