МОНГОЛ | ENGLISH


Тээврийн салбар

Тээврийн салбар нь "Автомашин ашиглалт, авто аж ахуй" мэргэжлээр бакалавр, магистр, доктор, "Дотоод шаталтын хөдөлгүүр" мэргэжлээр бакалавр, магистр, "Нисэх техникийн механик" мэргэжлээр бакалавр, магистр, "Авиoник" мэргэжлээр бакaлавар, магистр, "Логистик менежмент" мэргэжлээр бакaлавр, "Тээврийн менежмент" мэргэжлээр бакалаврын сургалтуудыг тус тус явуулж байна.

Мэргэжлүүд

АВТОМАШИН АШИГЛАЛТ, АВТО АЖ АХУЙ

Автомашины бүтэц, ашиглалтын талаар өргөн мэдлэгтэй, автомашинд техникийн үйлчилгээ, засвар, оношилгоо хийх бүрэн болон техникийн үйлчилгээ, засварын тоног төхөөрөмжийг ашиглах дадалтай, авто үйлчилгээний газрын төсөл зохиох, удирдан зохион байгуулах, судалгааны ажил хийх чадвартай мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ. Төгсөгч нь автотээвэр эрхэлдэг байгууллага, авто үйлчилгээний байгууллага, техникийн оношлогооны төв, автотээврийн төрийн захиргааны болон эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, замын цагдаагийн газар, зэрэг автотээвэртэй холбоотой болон замын хөдөлгөөний зохион байгуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад ажиллах боломжтой.

НИСЭХ ТЕХНИКИЙН МЕХАНИК

Агаарын хөлгийн бүтэц, зохион байгуулалт, техникийн үйлчилгээний засвар, технологийн шинэчлэлд ашигладаг тоног төхөөрөмжүүдийн талаар олон улсын нисэхийн сургалтын шаардлагын төвшинд мэдлэг эзэмшинэ. Нисэх техник, ашиглалтын инженерээр бэлтгэгдсэн төгсөгчид иргэний нисэхийн агаарын тээврийн компаниуд, цэргийн нисэхийн анги нэгтгэлүүдэд мэргэжлээрээ ажиллах боломжтойгоос гадна нисэхийн буудлууд дахь нисэх техникийн засвар, ашиглалт, үйлчилгээний албыг удирдан зохион байгуулах, зохион бүтээх товчоо болон нисэгчгүй нисэх аппарат ашигласан өндөр технологийн компаниудад онгоц-хөдөлгүүрийн инженерээр ажиллах боломжтой.

ДОТООД ШАТАЛТЫН ХӨДӨЛГҮҮР

Дотоод шаталтын хөдөлгүүр бүхий автомашин, трактор, илчит тэрэг, дизель станц болон тусгай зориулалтын бусад автомашин механизм ашигладаг автотээвэр, төмөр замын тээвэр, уул уурхайн болон зам, барилгын салбар, эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчны болон замын цагдаа, батлан хамгаалахын салбаруудад ажиллах мэдлэг, чадвар, дадалтай мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ.

АВИОНИК

Агаарын хөлгийн /онгоц, нисдэг тэрэг, нисгэгчгүй нисэх комплекс г.м/ цахилгаан хангамжийн, тусгай хэрэглэлийн, электрон дисплей системийн, автомат удирдлагын, инерциал навигацийн, радио навигацийн системүүдийн онолын суурь мэдлэгийг олон улсын нисэхийн сургалтын шаардлагын төвшинд эзэмшиж, агаарын хөлгийн авионикийн тоног төхөөрөмжийн засвар, техник үйлчилгээг технологи, зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэх, төлөвлөх, удирдан зохион байгуулах чадвартай нисэхийн авионикийн инженер болж бэлтгэгдэнэ.

ТЭЭВРИЙН МЕНЕЖМЕНТ

Төгсөгч нь авто, агаар, төмөр замын тээврийн технологи үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чадвартай, тээврийн санхүү, эдийн засаг, менежмент болон гадаад хэлний өргөн мэдлэгтэй, бизнесийн хэрэглээний програм хангамж дээр ажиллаж чадах мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ.

ЛОГИСТИК МЕНЕЖМЕНТ

Төгсөгч нь үйлдвэрлэлийн эхний шатнаас эцсийн хэрэглэгч хүртлэх материал, санхүү, хүний нөөц болон мэдээллийн урсгалыг төлөвлөх, зохион байгуулах, оновчлох, хянах чадвартай бүх шатны бизнесийн байгууллагууд, үйлчилгээний салбар, олон улсын байгууллага, тээвэр зуучийн байгууллагууд, үйлдвэрлэл, логистик байгууллага, худалдааны салбар, их дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад ажиллах боломжтой.

Судалгааны ажлын тэргүүлэх чиглэлүүд

  • Цахилгаан болон хосолсон хөдөлгүүрт автомашин, аккумляторын батерейн судалгаа
  • Нисгэгчгүй нисэх аппаратын судалгаа
  • Тээврийн хэрэгсэлээс үүдэлтэй агаарын бохирдлын судалгаа
  • Тээврийн хэрэгслийн ашиглалтын горимын судалгаа
  • Тээврийн байгууллагын менежмент, хүний нөөцийн хөгжил
  • Бизнесийн байгууллагын логистик үйл ажиллагааны судалгаа, шинжилгээ
  • Тээврийн үйлчилгээний тулгамдсан асуудлууд

Лабораториуд

  • Автомашины бүтэц, хийцийн лаборатори
  • Автомашины цахилгаан тоноглолын лаборатори
  • Автомашины оношлогооны лаборатори
  • Автомашины техникийн үйлчилгээ, засварын лаборатори
  • АН-24 онгоц лаборатори
  • Нисгэгчгүй нисэх аппаратын лаборатори
  • Дотоод шаталтын хөдөлгүүрийн лаборатори
  • Дотоод шаталтын хөдөлгүүрийн тэжээлийн лаборатори

Багшлах бүрэлдэхүүн



Салбарын эрхлэгч
И.Базаррагчаа Доктор Ph.D

Профессор


Зөвлөх профессор


Дэд профессор


Ахлах багш


Багш


Эрхлэгчийн туслах


Сургалтын мастер
Г.Удвал Магистр

ЗАРЛАЛ

Нийт багш, оюутнуудын анхааралд

2019-10-02 12:47:49


МИЦУБИШИ корпoрацийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

2019-09-30 16:51:17


Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн оюутан залуустай уулзах “Бид ирээдүйн эзэд” өдөрлөгт оролцохыг урьж байна

2019-09-18 14:41:51


ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвд Хепатит В,С вирусийн шинжилгээг үнэ төлбөргүй авч байна

2019-09-13 09:03:30


On Behalf of the Organizing Committee of International Conference of “DEVELOPMENT AND RESEARCH ON ADVANCED TECHNOLOGY OF NEW MATERIALS” which is organizing under the 60th Anniversary of MUST we are cordially inviting you Ulaanbaatar, Mongolia.

2019-09-11 11:56:19


"Оюу толгой" компани тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.

2019-09-11 10:28:01


ИЭК-Монгол ХХК нэрэмжит “ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” 2019-2020 Оюутны тэтгэлэгт хөтөлбөр

2019-09-05 10:57:39


Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг зарласан байна

2019-09-02 11:09:20


ШУТИС-ийн элсэгч оюутанд чиглэсэн “Амжилттай суралцах нь” лекц болно

2019-09-02 09:45:02


Профессор, багш, ажилтан, оюутнуудын анхааралд

2019-09-02 09:43:44


Эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилчдын анхааралд

2019-08-23 10:32:22


ШИНЭЭР ЭЛСЭГЧ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

2019-08-22 17:03:13


ШУТИС-ийн бакалаврын оройн ангийн элсэлтийн бүртгэл явагдаж байна

2019-08-20 12:31:18


Нийтийн тээврээр зорчих оюутнуудын анхааралд

2019-08-20 12:29:51


ШУТИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

2019-08-20 12:24:33


ШУТИС-ийн Оюутны байрны бүртгэл явагдана

2019-08-20 12:23:12


Боловсролын Зээлийн Сангаас сургалтын төлбөр (буцалтгүй тусламж) авах оюутны бүрдүүлэх материал

2019-08-15 14:51:00


Боловсролын Зээлийн Сан (БЗС)-ийн “Оюутны хөгжлийн зээл”-д хамрагдах хүсэлтэй оюутны анхааралд

2019-08-15 14:49:13


2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ШИНЭЭР ЭЛСЭГЧ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

2019-08-15 18:00:03


Шинээр элсэгч оюутан та эрүүл мэндийн үзлэгтээ хамрагдана уу

2019-08-15 14:36:28


Бусад зарлал



МехТС Бакалаврын хөтөлбөрүүд


МИС-Миний сургууль