МОНГОЛ | ENGLISH


Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв нь "Хүнд машин механизмын засварчин", "Хүнд машин механизмын оператор", "Автомашины засварчин", "Гагнуурчин", "Токарьчин", "Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн механик" мэргэжлээр бүрэн дунд боловсролтой мэргэжилтэй ажилтан бэлтгэх 2,5 жилийн сургалт, бүрэн дунд боловсролтой иргэдэд 1 жилийн хугацаатай чадамжид суурилсан сургалт явуулж байна. Сургалт үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэхэд байнга анхаарч ажилладаг бөгөөд манай суралцагчид үйлдвэрлэлийн дадлагыг "МТЗ", "Эрдэнэс таван толгой" ХК, "ДЦС-IV",ТөХК, "Ган шүтээн" ХХК, "Бармаш" ХХК, "Улаанбаатар БҮК" ХК, "Комит сервис" ХХК, "Мяралзаа" ХХК, "Уран төмөрт" ХХК, "Универсал жойнт" ХХК гэх мэт дотоодын үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг. Мөн ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн заан сургах төв, Бугат хотын Хөнгөн аж үйлдвэрийн дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээний хүрээнд суралцагчид үйлдвэрлэлийн дадлага хийх, багш туршлага судлах, ахисан түвшний Коллежийн дипломын түвшний сургалтанд хамруулан хамтран ажиллаж байна.

ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН ОПЕРАТОР

Хүнд машин механизмын оператор мэргэжлээр суралцагч нь хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, түүний бүтэц зохион байгуулалт, ажиллагааг мэдэх, ашиглалтыг оновчтой зохион байгуулах, жолооны "М" ангилал, олон төрлийн машин, механизм дээр шилжин суралцах чадамжийг эзэмшинэ.

ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН ЗАСВАРЧИН

Хүнд машин механизмын засварчин мэргэжлээр суралцагч нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж, машин, тоног төхөөрөмжийн найдварт ажиллагааг ханган, ашиглалтын хугацааг нэмэгдүүлэхийн тулд түүнийг суурилуулж, тоног төхөөрөмжүүдэд тохиргоо, техник үйлчилгээ, засвар хийх чамаджийг эзэмшинэ.

АВТОМАШИНЫ ЗАСВАРЧИН

Автомашины засварчин мэргэжлээр суралцагч нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, автомашины бүтэц зохион байгуулалт, ажиллагааг мэдэх, түүний эвдрэл гэмтлийг оношлох, техник үйлчилгээ, засвар, тохируулга хийх чадамжийг эзэмшинэ.

ГАГНУУРЧИН

Гагнуурчин мэргэжлээр суралцагч нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, ширээлтийн машин төхөөрөмж, хэрэгслийн бүтэц зохион байгуулалт, ажиллагааг мэдэх, засвар үйлчилгээ, тохируулга хийх, ширээлтийн орчин үеийн дэвшилтэд техник, технологиор гагнуурын ажил гүйцэтгэх чадамжийг эзэмшинэ.

ТОКАРЬ ФРЕЗЕР

Метал боловсруулах суурь машины оператор /токарь фрезер/ мэргэжлээр суралцагч нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, гар болон цахилгаан багажаар слесарийн ажил хийх, суурь машин дээр метал зорох, өнгөлөх, харуулдах, нүхэлж өрөмдөх, эрээс татах зэрэг чадамжийг эзэмшинэ.

ҮЙЛДВЭРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН МЕХАНИК

Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн механик мэргэжлээр суралцагч нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж, үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн найдварт ажиллагааг ханган, ашиглалтын хугацааг нэмэгдүүлэхийн тулд түүнийг суурилуулж, туршиж, зүгшрүүлж, тоног төхөөрөмжүүдэд тохиргоо, техник үйлчилгээ, засвар хийх чадамжийг эзэмшинэ. Төгсөгч нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах дадал, эд ангийг хийн ба цахилгаан, аргон гагнуураар гагнах анхан шатны чадамжийг эзэмшинэ.

МАСТЕРЫН ДАДЛАГЫН ГАЗРУУД

  • Автомашины бүтэц, зохион байгуулалтын дадлагын газар
  • Гагнуурын дадлагын газар
  • Хүнд машин механизмын бүтэц зохион байгуулалтын дадлагын газар
  • Токарийн дадлагын газар
  • Фрезерийн дадлагын газар


Холбоо барих утас: 11342905, 80342905, 91112287, 90090588, 99910523
Цахим шуудан: must.msut@gmail.com
Facebook: ШУТИС МСҮТ

Боловсролын тухай дахин эргэцүүлэн бодох нь


ЗАРЛАЛ

Нийслэлийн Сүхбаатар дүүргээс “Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх” өдөрлөг зохион байгуулна.

2019-05-16 17:20:34


"Багшийн туслах оюутан" клубийн 30 онооны шалгалтанд бэлтгэх зорилтот хичээл явагдаж байна

2019-05-11 10:46:52


"English Summer Camp" зуны сургалтанд урьж байна

2019-05-09 10:58:25


English Summer Camp Program for Engineering Students at MUST, UB, Mongolia and at GTech

2019-05-09 10:48:25


"Аз жаргалтайгаар суралцах нь" семинар болно

2019-05-08 09:14:28


Сүмитомо корпорацийн тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргасан оюутнуудын анхааралд!

2019-04-26 16:01:34


ШУТИС-ийн Механик,тээврийн сургууль, Япон улсын Нийгата технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа Механик инженерийн бакалаврын 2+2 хөтөлбөрт оюутан сонгон шалгаруулна.

2019-04-25 07:53:47


Нийт профессор багш, оюутнуудын анхааралд

2019-04-24 10:07:17


“Тохирох ажилд нь зөв хүнийг-2019”

2019-04-18 12:25:00


Scholarships for MUST Students to pursue Masters and PhD in Electro-Mechanical Engineering in National Ilan University, Taiwan.

2019-04-17 13:49:08


БНХАУ-ын Зиансу мужийн Xuzhou хотын Jiangsu Normal University-д тэтгэлэгтэй суралцахыг урьж байна

2019-04-17 10:34:55


Чанарын менежментийн 7 хоног

2019-04-15 08:57:40


“JOB FAIR 2019” АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙН ХӨТӨЛБӨР

2019-04-15 09:20:05


Төгсөгч оюутнуудын анхааралд

2019-04-12 10:20:51


БНСУ-ын их дээд сургуулиудын танилцуулга, тэтгэлэгттэй суралцах боломжууд

2019-03-27 17:55:31


Эрдэм шинжилгээний хурлын урилга, хөтөлбөр

2019-03-27 13:24:38


Бакалавр, магистрант оюутны эрдэм шинжилгээний хурал

2019-03-22 16:13:39


Ажилд орохдоо бэлдэцгээе

2019-03-22 11:57:34


“Сүмитомо Корпораци”-ийн тэтгэлэг олгох хөтөлбөр

2019-03-15 11:03:14


ШУТИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

2019-03-15 10:28:35


Бусад зарлал