
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АВТОМАТЖУУЛАЛТ | Хүнд, хөнгөн, хүнсний үйлдвэрийн автомат төхөөрөмжийн ашиглалт, програмчлал, засвар үйлчилгээ, найдвартай ажиллагааг хариуцсан практик ур чадвартай инженерийг бэлтгэнэ. Төгсөгч нь боловсруулах үйлдвэрүүдийн болон үйлчилгээний газруудын компьютер, микроконтроллер, програмчлагдах логик удирдлагатай автомат тоног төхөөрөмж ажиллуулах, шинэчлэх, засвар хийх инженерээр ажиллах боломжтой. |
МАШИНЫ ЭЛЕКТРОН СИСТЕМ | Механикийн ба электроникийн онолын үндэс, автомат хяналт, удирдлагын систем бүхий машин механизм, тоног төхөөрөмжийн ажиллагаа, бүтцийн мэдлэг эзэмшиж тэдгээрийн оношлол, засвар үйлчилгээ, тохируулгын ажлыг гардан гүйцэтгэх чадвартай болж бэлтгэгдэнэ. Төгсөгч нь электрон удирдлагатай машин механизм, тоног төхөөрөмж бүхий тээвэр, уул уурхай, зам, барилгын салбар, автомат хяналт ба удирдлагын систем бүхий хүнд хөнгөн үйлдвэр, үйлчилгээний газар цахилгаан-механикч ба кип автоматик-механикч инженерээр ажиллах боломжтой. |
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МЕХАНИКЖУУЛАЛТ | Үйлдвэрлэлийн механикжуулалт мэргэжлээр суралцагчид нь барилгын үйлдвэрлэлийн, зам байгуулалтын ажлын өргөх тээвэрлэх, ачиж буулгах ажлын механикжуулалт, автоматжуулалт гэсэн чиглэлүүдээр мэргэшин суралцах бололцоотой. Иргэний ба үйлдвэрлэлийн, инженерийн барилга, байгууламжийн угсралт, суурилуулалт, засал чимэглэлийн ажлын болон төмөр зам, замын гүүрийн байгууламжийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, техникийн үйлчилгээ, оношлолын асуудлыг иж бүрэн гүйцэтгэх, зохион байгуулах чадвартай инженер, техникийн ажилтныг бэлтгэнэ. |
БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МАШИН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ | Барилгын материал үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн мэргэжлээр суралцагчид нь элс, хайрга, цемент, шохой, гөлтгөнө, эрдэс хөвөн, шавар, керамзит, дуу болон дулаан тусгаарлах материал, бетон, төмөр бетон, царууц болон керамик тоосго, хавтанцар, блок, ханын материал, шилний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн механик, автоматжуулалтын чиглэлээр инженер, техникийн ажилтныг бэлтгэнэ. |
2019-12-02 17:41:32
2019-10-23 11:40:48
2019-10-23 11:39:16
2019-10-02 12:47:49
2019-09-30 16:51:17
2019-09-18 14:41:51
2019-09-13 09:03:30
2019-09-11 11:56:19
2019-09-11 10:28:01
2019-09-05 10:57:39
2019-09-02 11:09:20
2019-09-02 09:45:02
2019-09-02 09:43:44
2019-08-23 10:32:22
2019-08-22 17:03:13
2019-08-20 12:31:18
2019-08-20 12:29:51
2019-08-20 12:24:33
2019-08-20 12:23:12
2019-08-15 14:51:00