МОНГОЛ | ENGLISH


МехТС-ийн оюутан, багш, судлаачдын ЭШХ амжилттай болж, шилдэгүүдээ шалгарууллаа

2021-04-12 14:11:39 | МехТС-ийн Эрдэм шинжилгээний алба


ШУТИС-ийн Механик, Тээврийн Сургуулийн Тээврийн салбар, Механик мехатроникийн салбар, Машин үйлдвэрлэлийн салбар, Техникийн механикийн тэнхимийн хөтөлбөрөөр суралцаж буй магистрант, докторант оюутан, мөн профессор судлаач багш нарын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд  мэргэшүүлэх, инновацийн шинэ бүтээлийг хөгжүүлэх, дэмжих, онол практикийн мэдлэгийг нь тэлэх зорилготой зохион байгуулагдсан тус хурал 2021 оны 04-р сарын 8, 9-ний өдрүүдэд “Zoom meeting” платформ ашиглан цахимаар явагдаж, мөн Youtube, Facebook-ээр шууд дамжуулан олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй хүргэв. Уг хуралд техник технологийн чиглэлд магистрант оюутны 23 илтгэл, докторант, судлаач багшийн нийт 19 илтгэл хэлэлцэж шилдэг илтгэлүүдийг шалгаруулав.

 

Магистрант оюутны шилдэг илтгэлд:
1-р байр: Метал боловсруулах технологийн ангийн оюутан Б.Дэлгэрбаяр, А.Батсайхан нарын “ Элсэн цэвэрлэгээний төхөөрөмжийн хийцийн төсөл” илтгэл, удирдагч багш  Т.Ганбаатар магистр;
2-р байр: Үйлдвэрлэлийн механикжуулалтын ангийн оюутан Б.Золбаярын “Уурхайн өргүүрийн хэт явалт хязгаарлагчын байрлалтын судалгаа” илтгэл, удирдагч багш Я.Рэнчинванжил доктор (Ph.D), дэд проф;
3-р байр: Нисэх техникийн механикийн ангийн оюутан Б.Билгүүний “Нисэх онгоцны компрессорын хүрзний материалын сонголт” илтгэл, удирдагч багш Ц.Алтанцэцэг доктор (Ph.D) тус тус шалгарав.

 

Докторант оюутны шилдэг илтгэлд:

1-р байр: Х.Гэрэлмаагийн “Шингэн металд дүрэх (LMD) аргаар сүвэрхэг метал гарган авах судалгаа” илтгэл;
2-р байр: Г.Ганбаатарын “Мөхлөгт материал ялган ангилах хүрдэт төхөөрөмжийн судалгаа хөгжүүлэлт” илтгэл;
3-р байр: Л.Бямбадоржийн “Домен зууханд хүхрийн агуулга багатай ширэм үйлдвэрлэх боломжийн судалгаа” илтгэл тус тус шалгарав.

 

Профессор, судлаач багш нарын шилдэг илтгэлд:

1-р байр: Т.Эрдэнэбат доктор (Ph.D) “7075 хөнгөн цагааны хайлшийн PEO бүрхүүлийн механик болон дотоод бүтцэд үзүүлэх хувьсах гүйдлийн нөлөө” илтгэл;
2-р байр: С.Уянга доктор (Ph.D) “Олон нөхцөлт маршрут төлөвлөлтийн бодлогыг шийдвэрлэх арга зүйн харьцуулалт” илтгэл;
3-р байр: Ж.Азжаргал доктор (Ph.D) “Биодизелийн хөгжүүлэлт, судалгааны ажлын төлөв байдлын шинжилгээ” илтгэл тус тус шалгарав.

 

Шилдэгээр шалгарсан илтгэлүүд ШУТИС-ийн Инновацийн долоо хоногт зориулсан эрдэм шинжилгээний хурлуудад сургуулиа төлөөлөн оролцох бөгөөд шүүгчээр ажилласан багш нар болон оролцсон бүх профессор багш, салбар салбарын судлаачид, оюутнууддаа цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!

МехТС-ийн Эрдэм шинжилгээний алба

ЗАРЛАЛ

Металлург, Машин үйлдвэрлэл, Метал боловсруулалтын салбарын мэргэжилтэнд Мэргэшсэн болон Зөвлөх инженерийн зэрэг олгох сургалт зохион байгуулна.

2021-06-14 16:47:20


МехТС-ийн оюутнуудын анхааралд!

2020-03-09 10:50:26


ШУТИС-ийн 2019/2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистрантурын сургалтад элсэгчдийн анхааралд

2020-01-29 20:19:41


МехТС-ийн оюутнуудын анхааралд!

2020-01-29 20:16:36


МЭДЭГДЭЛ: ШУТИС-ийн нийт профессор багш, ажилтнууд, оюутан суралцагчдын анхааралд

2020-01-26 16:54:20


S.CE102 Харилцааны англи хэл хичээлийн кредит шууд тооцох шалгалт өгөх оюутнуудын анхааралд

2020-01-16 08:50:36


Ажлын байранд урьж байна.

2020-01-07 12:12:29


Металлург, Машин үйлдвэрлэл, Метал боловсруулалтын салбарын мэргэжилтэнд мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалт зохион байгуулна.

2019-12-16 14:17:17


Европын холбооны их, дээд сургуулиудад сурцгаая!

2019-12-02 17:41:32


БНСУ-ын Дангүг Их сургууль, Чүнбүг их сургуульд суралцах “Оюутан солилцооны хөтөлбөр” -т суралцахыг урья

2019-10-23 11:40:48


"Оюунлаг ирээдүй 2019" уралдаанд оролцохыг урьж байна!

2019-10-23 11:39:16


Нийт багш, оюутнуудын анхааралд

2019-10-02 12:47:49


МИЦУБИШИ корпoрацийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

2019-09-30 16:51:17


Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн оюутан залуустай уулзах “Бид ирээдүйн эзэд” өдөрлөгт оролцохыг урьж байна

2019-09-18 14:41:51


ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвд Хепатит В,С вирусийн шинжилгээг үнэ төлбөргүй авч байна

2019-09-13 09:03:30


On Behalf of the Organizing Committee of International Conference of “DEVELOPMENT AND RESEARCH ON ADVANCED TECHNOLOGY OF NEW MATERIALS” which is organizing under the 60th Anniversary of MUST we are cordially inviting you Ulaanbaatar, Mongolia.

2019-09-11 11:56:19


"Оюу толгой" компани тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.

2019-09-11 10:28:01


ИЭК-Монгол ХХК нэрэмжит “ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” 2019-2020 Оюутны тэтгэлэгт хөтөлбөр

2019-09-05 10:57:39


Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг зарласан байна

2019-09-02 11:09:20


ШУТИС-ийн элсэгч оюутанд чиглэсэн “Амжилттай суралцах нь” лекц болно

2019-09-02 09:45:02


Бусад зарлал



МехТС Бакалаврын хөтөлбөрүүд


МИС-Миний сургууль