МОНГОЛ | ENGLISH


МехТС-ийн БАКАЛАВР, МАГИСТРАНТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

2019-03-29 14:44:29 | Ю.Ундармаа


Механик тээврийн сургуулийн тээврийн салбар, механик мехатроникийн салбар, машин үйлдвэрлэлийн салбар, техникийн механикийн тэнхимийн хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд  мэргэшүүлэх, практик дадлага олгох, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь тэлэх зорилготой Эрдэм шинжилгээний хурал 2019 оны 3-р сарын 27-нд Эрдмийн зөвлөлийн өрөөнд болж өндөрлөв.    

Тус хуралд салбар тус  бүрээс шалгарсан бакалавр оюутны 19  илтгэл, магистр оюутны 10 илтгэлийг шүүн хэлэлцэж дараах байруудыг шалгаруулав. Үүнд :

Бакалавр оюутнуудын хүрээнд :

I байр: Үйлдвэрлэлийн автоматжуулалтын 4-р курсын оюутан Д.Түвшинбаярын “Хүлэмжийн автоматжуулалт” сэдэвт илтгэл, удирдсан багш Б.Баттөр;

II байр: Машин үйлдвэрлэлийн технологийн 3-р курсын оюутан Б.Дэлгэрбаярын “Бага оврын токарийн суурь машины төсөл” сэдэвт илтгэл, удирдсан багш Т.Ганбаатар;

III байр: Авионикийн 4-р курсын оюутан Э.Идэрзориг, М.Учрал нарын “ТВС-2 онгоцонд автопилот системийг ашиглах технологийн шинэ шийдэл” сэдэвт илтгэл, удирдсан багш  Ү.Жамсран;

III байр: М.Дэлгэрнасан багшийн удирдсан Тээврийн менежментийн 3-р курсын оюутан Т.Учралын “Автотээврийн хэрэгслийн нийт тоо, түүний үр дагавар, ирээдүйн чиг хандлага” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарав.

 

Магистрант оюутнуудын хүрээнд :

I байр: Тээврийн салбарын доктор (Ph.D), профессор Б.Баярсүрэн багшийн удирдсан Дотоод шаталтын хөдөлгүүр мэргэжлийн магистрант Д.Наранболдын “Илчит тэрэгний түлш зарцуулалтын оновчтой горим тогтоох”  сэдэвт илтгэл;

II байр: Тээврийн салбарын дэд профессор, доктор (Ph.D) С.Ариунбаяр багшийн удирдсан Автомашины ашиглалт, авто аж ахуй мэргэжлийн магистрант М.Сонинбаатарын “Тээврийн хэрэгсэлд байгалийн хий ашиглах боломжийн судалгаа” сэдэвт илтгэл тус тус шалгарав.

 

Энэ жилийн оюутны эрдэм шинжилгээний хурал өмнөх жилүүдээс бүтээлч чанараараа илүү байв. Шалгарсан оюутны өргөмжлөл, мөнгөн шагналыг захирлын зөвлөлийн хурал дээр  гардуулна. Нийт оролцогчиддоо, шүүгчиддээ, мөн байр эзэлсэн шилдэг илтгэгч нартаа баяр хүргэн, цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!

МехТС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн нэгж

ЗАРЛАЛ

Ажил олгогч, төгсөгч оюутны уулзалт арга хэмжээнд урьж байна

2019-06-15 14:09:08


Ажилд урьж байна

2019-06-06 12:31:00


ШУТИС-ийн “Шилдэг төгсөгч” шалгаруулна

2019-05-31 16:02:55


Нийслэлийн Сүхбаатар дүүргээс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” өдөрлөг зохион байгуулна.

2019-06-13 14:27:45


"Багшийн туслах оюутан" клубийн 30 онооны шалгалтанд бэлтгэх зорилтот хичээл явагдаж байна

2019-05-11 10:46:52


"English Summer Camp" зуны сургалтанд урьж байна

2019-05-09 10:58:25


English Summer Camp Program for Engineering Students at MUST, UB, Mongolia and at GTech

2019-05-09 10:48:25


"Аз жаргалтайгаар суралцах нь" семинар болно

2019-05-08 09:14:28


Сүмитомо корпорацийн тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргасан оюутнуудын анхааралд!

2019-04-26 16:01:34


ШУТИС-ийн Механик,тээврийн сургууль, Япон улсын Нийгата технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа Механик инженерийн бакалаврын 2+2 хөтөлбөрт оюутан сонгон шалгаруулна.

2019-04-25 07:53:47


Нийт профессор багш, оюутнуудын анхааралд

2019-04-24 10:07:17


“Тохирох ажилд нь зөв хүнийг-2019”

2019-04-18 12:25:00


Scholarships for MUST Students to pursue Masters and PhD in Electro-Mechanical Engineering in National Ilan University, Taiwan.

2019-04-17 13:49:08


БНХАУ-ын Зиансу мужийн Xuzhou хотын Jiangsu Normal University-д тэтгэлэгтэй суралцахыг урьж байна

2019-04-17 10:34:55


Чанарын менежментийн 7 хоног

2019-04-15 08:57:40


“JOB FAIR 2019” АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙН ХӨТӨЛБӨР

2019-04-15 09:20:05


Төгсөгч оюутнуудын анхааралд

2019-04-12 10:20:51


БНСУ-ын их дээд сургуулиудын танилцуулга, тэтгэлэгттэй суралцах боломжууд

2019-03-27 17:55:31


Эрдэм шинжилгээний хурлын урилга, хөтөлбөр

2019-03-27 13:24:38


Бакалавр, магистрант оюутны эрдэм шинжилгээний хурал

2019-03-22 16:13:39


Бусад зарлал



МехТС Бакалаврын хөтөлбөрүүд


МИС-Миний сургууль