МОНГОЛ | ENGLISH


“МОНГОЛ ИНЖЕНЕР 2019” ЭШХ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2019-02-19 16:06:16 | Ю.Ундармаа


МехТС-ийн жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний хурал энэ жил “Монгол инженер” контентыг хадгалан ЗТХЯ-тай хамтран өргөн хүрээнд амжилттай зохион байгууллаа.

“Монгол инженер 2019” ЭШ-ний  хуралд Автотээврийн Үндэсний төв, ХААИС-ийн ИТС, ҮБХИС-ийн ИМТ, Шинэ Монгол Технологийн ДС-ийн профессор, багш, судлаач, мөн Вагнер Ази тоног төхөөрөмж ХХК, Оюу толгой ХХК, Эрдэнэт үйлдвэр ХХК, Бэрэн группын инженер, техникийн ажилтнууд судалгааны ажлаа танилцуулан, илтгэл хэлэлцүүлэв.

 

 

Шилдэг илтгэлийн :

1-р байранд: “Нэгэн төрлийн хатуу биетийг аэродинамик аргаар ялгах процессийн симуляци” сэдвээр МехТС-ийн ахлах багш П.Өлзийсайхан;

2-р байранд: “Рапсын үр бүрэх технологи ажиллагааг харьцуулсан үр дүн” сэдвээр ХААИС-ИТС-ийн багш Д.Түвшинжаргал ;

3-р байранд: “Хөдөө аж ахуйн машин-тракторын засвар, техникийн үйлчилгээний оновчтой тогтолцоог тогтоох судалгаа” сэдвээр ХААИС-ИТС-ийн багш Л.Лхагвасүрэн ;

Шилдэг ханын илтгэлээр: “Шувуу үргээх төхөөрөмжийн судалгаа” сэдвээр ХААИС-ийн багш Д.Ганболд ;

Шилдэг бүтээлээр : МехТС-ийн багш Н.Мөнхзулын "Автомашины резин дугуйн материалын хий нэвчилтийг турших багаж " бүтээл тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, ЗТХЯ-ны нэрэмжит шагналаар тус тус шагнагдлаа.

   

  

 

Хурал эрдэм шинжилгээний аман болон ханан илтгэл, бүтээлийн  үзэсгэлэн, хэлэлцүүлэг гэсэн үндсэн хэсэгтэй явагдсан бөгөөд хэлэлцүүлгийн хэсэгт “Төр-Их сургууль-Бизнесийн байгууллагын хамтын ажиллагаа” сэдвээр төр захиргааны байгууллагыг төлөөлж ЗТХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, их сургуулийг төлөөлөн МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, үйлдвэр аж ахуйн нэгжийг төлөөлөн Оюу толгой ХХК-ны Баяжуулах үйлдвэрийн засварын хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Гүррагчаа нар илтгэл хэлэлцүүлэв.  Тэд салбарын цаашдын хамтын ажиллагааг сайжруулах, сайн туршлага, мэдлэгийг харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, инженерийн зохион бүтээх ажил, инновацийн бүтээл, инженерчлэлийн оновчтой шийдлийг дэмжих талаар харилцан санал солилцож, хамтарч ажиллахаар болов.

МехТС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны нэгж

Боловсролын тухай дахин эргэцүүлэн бодох нь


ЗАРЛАЛ

“Сүмитомо Корпораци”-ийн тэтгэлэг олгох хөтөлбөр

2019-03-15 11:03:14


ШУТИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

2019-03-15 10:28:35


"Хотын тээврийн хөгжлийн чиг хандлага" сэдэвт Нийслэлийн тээврийн газрын 50 жилийн ойн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байна.

2019-03-06 10:15:17


Улаан бурхан өвчнөөс сэргийлье!

2019-02-27 07:51:46


Англи хэлний богино хугацааны эрчимжүүлсэн сургалтанд урьж байна

2019-02-21 10:31:10


"Оюутан цэрэг" мэргэжил олгох сургалтын бүртгэл 02 сарын 20-оос 22-ны өдрүүдэд болно.

2019-02-20 10:55:17


БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутан шалгаруулах зар /2019 он/

2019-02-12 11:45:20


Цагаан сарын нэгдсэн золголт

2019-01-31 18:20:10


Нийт профессор, багш, ажилтан, оюутнуудын анхааралд

2019-01-30 17:15:02


Нийтийн тээврийн цахим төлбөрийн картын нэмэлт захиалах, сунгах

2019-01-24 20:04:53


Металлург, Машин үйлдвэрлэл, Метал боловсруулалтын салбарын мэргэжилтэнгүүдийг Мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтанд урьж байна.

2019-01-16 15:15:04


Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны эхнээс хэрэгжиж эхлэв

2019-01-07 17:17:39


ШУТИС-ийн МехТС-д Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт багш, ажиллагчдын дунд зохион байгуулах “ISO 9001:2015 & CDIO-3” сэдэвт сургалт семинарын хөтөлбөр

2019-01-29 19:05:33


ШУТИС-ийн “Шилдэг төгсөгч” шалгаруулна

2019-01-03 23:01:06


Өвлийн сургалтын хичээл сонголт-II

2018-12-24 18:44:50


Багш, ажиллагчдад зориулсан үнэгүй антивирус

2018-12-24 13:51:21


Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг зарлаж байна

2018-12-28 23:38:57


БНСУ-ын Гённам хотын Шинжлэх ухаан, технологийн үндэсний их сургуулийн магистр, докторын хөтөлбөрт элсүүлнэ.

2018-11-28 11:12:12


“Төрийн албан хаагчийн загвар шалгалт”-д болно.

2018-11-19 14:34:24


Англи хэлний олимпиадын удирдамж

2018-10-31 22:44:54


Бусад зарлал